Хөгжлийн банктай нэр холбогдсон, АТГ-т шалгуулах 20 улс төрч
2022 оны 3 сарын 29
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж явуулж байна. Тэгвэл сонсголын эхэнд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгээс хяналт, шалгалтынхаа дүнг танилцуулав.
Энэ үеэр Ажлын хэсгээс нэр бүхий УИХ-ын гишүүд, улстөрчдийг АТГ-т өгч шалгуулахаар болсон талаараа мэдэгдлээ.
Тэрбээр “Улстөрчдийн нөлөө, хамаарлын тухай хэдэн зүйл хэлье. Ажлын хэсэг хүнийг гэм буруутайг нь тогтоохгүй. Гэхдээ эдгээр улстөрд нөлөө бүхий хүмүүсийг АТГ-т өгч гэм буруутай эсэхээ шалгуулах хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс АТГ-т өгч байна” гэв.
Үүнд,
- Х.Баттулга /Монгол Улсын Ерөнхийлөгч асан/
- Н.Алтанхуяг /Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн/
- С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/
- Г.Дамдинням /УИХ-ын гишүүн/
- Х.Ганхуяг /УИХ-ын гишүүн/
- Г.Амартүвшин /УИХ-ын гишүүн/
- М.Билэгт /УИХ-ын гишүүн асан/
- Ч.Ундармаа /УИХ-ын гишүүн асан/
- А.Сүхбат /УИХ-ын гишүүн асан/
- Ц.Шаравдорж /УИХ-ын гишүүн асан/
- Ц.Гарамжав /УИХ-ын гишүүн асан/
- Д.Хүрэлбаатар /Үндэсний аудитын газрын дарга асан/
- Лхамсүрэн /дэд сайд асан/
- Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн асан/
- С.Пүрэв /Сангийн дэд сайд асан/
- Л.Элдэв-Очир /УИХ-ын гишүүн асан/
- Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/
- Н.Батбаяр /Эдийн засгийн хөгжлийн сайд асан/
- Ч.Сайханбилэг /Ерөнхий сайд асан/
- Л.Энх-Амгалан /Боловсрол шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн/ нарыг “Хөгжлийн банк”-нд хяналт шалгалт хийх Ажлын хэсгээс АТГ-т өгч шалгуулахаар болжээ.
0 cэтгэгдэлтэй