Охидтой хүмүүс үүнийг уншаарай
2022 оны 3 сарын 31

ОХИДТОЙ 👗👗👗хүмүүс ганган даашинз өмсгөлгүй л яахав. Гэхдээ үүнийг нэг уншаад үзээрэй….

❤️Ганган даашинз өмсгөж хуруу хумсыг нь будаж байснаас цэцэгт тал дундуур гүйж, уул хадаар авирч алсыг харуул.

❤️Гүйж яваад бүдрэн унахад нь бос гэж зандрахгүй, битгий уйл гэж өрөвдөхгүй. Өөрөө бос оо, чи чадна гэж хэл.

🏀Хоёр гарт нь бөмбөг бариулаад хана руу шидэхийг заа. Хуруу гар нь хөгжиж, хөдөлгөөний эвсэлтэй болгоход сурга.

🪆Барбигаар тоглуулж, түүн шиг охидыг хөөрхөн гэж бүү хэл. Инээж байгаа нүүр, баярлаж байгаа харц хамгийн үзэсгэлэнтэйг ойлгуул.

⚖️Тэр надаас илүү, түүн шиг болмоор байна гэхэд нь бусдыг битгий дуурай, өөрийнхөөрөө амьдар гэж сурга.

❤️Уурлаад буруу хараад суухад нь эцгийгээ дуурайсан гэж загнахгүй. Хэсэг тайвшраад инээгээд ирэхэд духан дээр нь үнсээд уурласан учрыг асуу.

🌧Бороонд шүхэр өгч гэртээ ор гэхгүй. Борооны ус туулж, норж, солонго харуул.

💦Амьдрал хатуу, биеэ бодож яв гэж захихгүй. Нулимс бол өчүүхэн, гуниг бол богинохон гэдгийг хэлж өг.

❤️Алдаа гаргавал харааж загнахгүй. Асууж лавлаад бодох хугацаа өг.

❤️Эр хүн хэцүү шүү гэж багаас нь сануулахгүй. Ээж нь аавгүйгээр, аав нь ээжгүйгээр аз жаргалгүй байдаг гэдгийг ойлгуул.

❤️Хүслийг нь бүү хорь. Хүсэж мөрөөдөж байгаагаа хий, ээж нь арыг нь даана гэж хэл.

❤️Алдартай хүн болгох гэж бүү хичээ. Амьдралд л хайртай хүн болго.