УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлт гаргалаа
2022 оны 4 сарын 10
УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлтээ гарган, мэдэгдэл гаргажээ.
Тэрээр мэдэгдэлдээ: “Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлтээ УИХ-д гаргаж байна. Мөн Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг миний бие бүрэн дэмжиж байна. Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түтгэлзэж, иргэн хүний хувиар шалгуулан эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна” гэсэн байна.
0 cэтгэгдэлтэй