Цэцэрлэгт сугалаагаар оруулдгийг халж, 200 тэрбумыг зарцуулна
2022 оны 4 сарын 17

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, БСШУЯ, Сангийн яам, нийслэлийн Засаг дарга болон бүх дүүргийн засаг дарга, нийслэлийн агентлагийн дарга нар оролцон боломж, шийдлийг хэлэлцэв. Нийслэлийн хэмжээнд 674 цэцэрлэг байгаагаас 216 нь төрийн өмчийн, 398 нь хувийн цэцэрлэг байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 69,729 хүүхэд СӨБ-д хамрагдаж чадахгүй байгаа бол нийслэлд 57 байршилд цэцэрлэгийн ачаалал өндөр байгаа ажээ. Улсын төсвөөс 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийн нэмж тодотгож, нийт 200 тэрбум төгрөгөөр ирэх 9-р сарын 1 гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болгох үүргийг Ерөнхий сайд өглөө.