Цахим шилжилтийн хуулийн онцлох заалтууд
2022 оны 8 сарын 15

Цахим шилжилтийн багц хуулиуд хэрэгжиж эхлэж байна. Үүнд:

  • Иргэн бүр цахим гарын үсэгтэй болсноор биеэр очиж гарын үсэг зурах шаардлагагүйгээс гадна цахим орчинд өөрийгөө таниулж, баталгаажуулах боломж бүрдэж байна.
  • Төрийн албан хаагчид төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй. Аль нэг өөр төрийн байгууллагаас лавлагаа, тодорхойлолт нэхэх боломжгүй болж байна.
  • Төрийн болон тодорхой хувийн хэвшлийн байгууллагууд иргэний мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдолд И-Монголиагийн “Мэдэгдэл” цэсэнд танд мэдэгдэл ирнэ.
  • Кибер аюулгүй байдлын хууль батлагдсантай холбоотойгоор кибер аюулгүй байдлын тогтолцоо үүсэх нөхцөл бүрдэж байна.

Энэ мэтчилэн маш олон үр дүнгүүд гарах юм. Цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж Цахим Үндэстэн болоход иргэн бүрийн оролцоо маш чухал юм.