Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярилцсан асуудлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхий сайдын Сингапур улсад хийсэн албан айлчлалын талаар мэдээлэл өгсөн юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг баталлаа. Айлчлалын хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Сингапурын тэргүүлэгч байгууллагатай хамтран ажиллахаар болсон” гэдгийг дуулгалаа.
Гадаад харилцааны сайдын мэдээллийн үеэр сэтгүүлч саяхан олон нийтийн сүлжээгээр шуугиан тариад байсан, ОХУ-аас орж ирсэн техник хэрэгслийн талаар тодруулсан юм.
“СЭЛЭНГЭ” БОЛ УЛАМЖЛАЛТ ХАМТАРСАН СУРГУУЛЬ
Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг “Манай улс олон оронтой Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж ирж байгаа. Саяхан АНУ-тай хамтарсан “Хааны эрэлд” цэргийн сургуулилалтыг хийсэн. Орос, Монголын зэвсэгт хүчний “Сэлэнгэ” хээрийн сургуулилалт жил бүр зохион байгуулагддаг. Бусад орнуудтай жил болгон хуваарьт, төлөвлөсөн ажлаа хоёр талдаа тохирсны дагуу хэрэгжүүлээд явж байгаа ажлуудын нэг. Зэвсэг техникийн хувьд ОХУ-аас сургуулилалтдаа зориулж техник оруулж ирээд буцаагаад аваад гардаг уламжлалтай. Энэхүү сургуулилалт нь жил болгон хийгддэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шинэ зүйл хийж байгаа бус жил болгон хийгддэг сургуулилалт. Энэ нь Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Батлан хамгаалах яамдуудын хооронд тохирсон тохиролцоо, бүх хуулийн хүрээнд хийгдэж буй ажил юм” гэлээ.
0 cэтгэгдэлтэй