Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар мэдээлэл хийлээ.
Айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
– Монгол Улс НҮБ-д 1961 онд элссэн. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, эмэгтэйчүүд ялгаварлан гадуурхалтаас ангид байх ёстой гэж үздэг ардчилсан улс билээ. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн эмэгтэйчүүд энх тайван 1325 дугаар тогтоолын дагуул энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэй албан хаагчдыг 15 хувьд хүргэх уриалгыг дэмжинэ. 2027 он гэхэд энэхүү зорилтод хүрэх бодлого баримталж байна. Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй улс болгон зарласан. Олон улсын энх тайван аюулгүй байдал хурцадсан өнөө цагт манай улс цөмийн зэвсэггүй улсын ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг энд онцолмоор байна.
Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард цөмийн зэвсэг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Манай улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад цаашид ч хүчин чармайлт оруулахыг эрмэлзэж байна. Монгол Улс зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, Солонгосын хойгийн энх тайван бататган бэхжүүлэх нь нэн чухал гэж үздэг. Монгол Улс зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх хүрээнд Улаанбаатарын яриа хэлэлцээр санаачилгыг 2013 онд дэвшүүлж, энэ оны зургаадугаар сард олон улсын долдугаар хурлыг амжилттай зохион байгуулсан.
Дэлхийн цөлжилтийн эсрэг бодит хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” санаачилга дэвшүүлж, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байна. Монгол Улсын Засгийн газар хүний хөгжил, ногоон хүртээмжтэй тогтвортой өсөлт, хүн төвтэй засаглал, эрх зүйт улс, хүний эрх гэсэн таван чиглэлээр НҮБтай нягт хамтран ажиллана. Нэн ялангуяа сэргээгдэх манай улсын боловсролыг шинэчлэх, цахим үндэстэн болох, сэргээгдэх эрчим хүчийг гол эрчим хүч болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
0 cэтгэгдэлтэй