26 улс Украинд туслахаар нэгджээ
2022 оны 8 сарын 15

Данийн радио телевизийн мэдээгээр, Украинд урт хугацааны тусламж үзүүлэхийн төлөө Норвеги, Швед, Исланд, Финланд, Герман, Чех, Нидерланд, Америк, Япон, Австрали, Франц, Канад, Өмнөд Солонгос, Словени зэрэг 26 орны батлан хамгаалахын сайд болон дээд зиндааны төлөөлөгч нар Данийн нийслэл Копенхагенд хуралдав.

Зэвсэг ихээр худалдан авч нөөцлөх болон цэрэг бэлтгэхэд зориулж Украинд 1.5 тэрбум еврогийн тусламж үзүүлэхийг хуралд оролцсон улс орнууд зөвшөөрчээ.