УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
2022 оны 8 сарын 24

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан / 8.24 / -ны өдрийн  13.30 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Цэцийн дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, гаргасан дүгнэлтийг  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд танилцууллаа.

1992 онд баталсан Үндсэн хуульд заасан заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-ҮХЦ дунд суудлын хуралдаанаар хэлэлцээгүй шууд их суудлын хуралдаанаараа хэлэлцсэн нь буруу. ҮХЦ-д хариуцлага тооцох ёстой

УИХ-ын Доржханд:

-Монгол улс ардчилсан улс байх юм уу. 30 жилийн хугацаанд хоёр нам ээлжлээд нам барьчихсан улс төртэй. 76 гишүүнтэй. Парламентад улаан, цэнхэр гэсэн хоёр нам байх ёстой юу. Улс орныхоо эрх ашгийн эхэнд тавьж явж чадахгүй байна. Бие биедээ барьцаалагдсан улс хэзээ ч улс орноо хөгжүүлж чадахгүй. Гишүүдийнхээ тоог нэмэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Энийг зөв, буруу  биш гэж хэлэх нь ажлын хэсгийн үүрэг биш. Танд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх бий.

Бид он гарсаар хойш хагас жил улс төрийн намуудыг цуглуулж гурван удаа уулзсан. Тусгаар улсаа хамгаалахын тулд бүх намууд дэмжсэн. Парламентын ардчилалыг төгөлдөржүүлж, хөгжүүлэхэд пропорцианаль систем  холимог тогтолцоогоор явах ёстой гэдэг дээр санал нэгдсэн.

УИХ-ын гишүүн Ж. Мөнхбат:

-Улс төрийн олон намыг оролцуулахад санал нэг байна.

УИХ-ын дарга Ж.Занданшатар

  • ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хуулийнхаа дагуу л явна. Энэ хуулиас гадуур ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон. Бүх заалтыг өөрчлөх боломж байхгүй. ҮХ нийт ард түмний нийгмийн гэрээ юм шүү. ҮХ өөрчлөлт оруулахад хууль дүрмийнхээ дагуу хуулиа дээдэлж ажиллах  ёстой.

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР: 

-Би том хуульч биш л дээ. Гэхдээ хуулийн гаргалгаа, уялдаа холбоо, логикийг гаргахтайгаа. Яагаад Үндсэн хуулийн Цэцийн нэг ч гишүүнийг оруулаагүй юм байна. Асуултаа хэнээс асууж, хариулт авах нь тодорхойгүй. Засгийн газрын асуудлыг хөндөх гэж, энэ хэдэн сайд нарыг солих гэж л Үндсэн хуульдаа гар дүрж байгаа юм уу даа гэж харж байна. Цаашдаа маш том хаалга нээж байна. Явж явж Их хурал Цэцийн есөн гишүүний тоглоом болж байна шүү дээ. Төрийн эрхийг УИХ бариад байна уу, Цэц бариад байна уу? Ийм асуудал хүртэл үүсч байна. Би уг нь Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нарыг сайн ажиллаж байгаа гэж дүгнэж байна. Их том өр төлөөсөөр л энэ засгийн газрыг өөрчлөх нь дээ. Энэ утгаар Үндсэн хуульдаа гар дүрж байна. Хожим гарах үр дагавар нь ямар бол? Энэ хэдэн сайд нар, Засгийн газрыг өөрчлөхийн тулд их том хуйвалдаан хийсэн юм биш биз дээ. Ингэж хүртэл хардахад хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-2019 онд өөрчилсөн ҮХ-ийн өөрчлөлтийн үр дүнг ядаж нэг жил харах хэрэгтэй.Сайд нарыг өөрчлөх гэж л энэ ҮХ-ийг өөрчилж байгаа нь харагдаж байна. УИХ Цэцийн тоглоом болж байна. Төрийн эрхийг Цэц бариад байна уу гэж харагдаж байна. Тогтоол гаргасан цэц нь байхгүй байна.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Хуулир хориглосон зүйл хийлгүйгээр эцсийн шийдвэрээ гаргачихлаа. Энийг л бид цааш нь үндсэн хуульдаа яаж нийцүүлэх үү? гэдгийг л хэлэлцэж байна. Их хурлын гишүүдийн 4ны нэгийн санал авч Үндсэн хуулиа  өөрчилдөг. Цэц дээр яагаад ийм шийдвэр гарч уу? гэдгийг агуулгаар нь аваад үзэхэд УИХ-ын гишүүд давхар дээлтэй байж болно, гэчихээд дараа нь 4-өөс илүүгүй  гишүүн давхар дээлтэй байж болно гэж заачихсан зөрчилдөөнийг л нэг мөр болгох гээд байгаа гэж ойлгож болно. Энийг энэ хоёрдоо нэмэлт өөрчлөлт оруулаад хаах нь чухал байна. Энэ хоёр заалтыг өөрчилж, нэг талдаа гарах нь зөв гэдгийг хэлэлцээд хуулиа өргөн барьчихсан байгаа. Тэгэхээр бид энийг хэлэлцэж нэг талдаа гарах нь зөв. 1992 онд баталсан ҮХ-д УИХ-ын гишүүн давхар дээлтэй байж болно гэж заасан нь  одоо хүртэл хүчин төгөлдөх мөрдөгдөж  байгаа. 30 жил болж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: – Цэц 1996 оны тогтоолоо хүчингүй болгоогүй. Тэгэхээр бид аль тогтолцоогоор явах вэ?

УИХ-ын гишүүн: Н.Энхболд: 

-Хамгийн сүүлд гаргасан шийдвэр хүчин төгөлдөр байна гэж ойлгож байна. Цэц яагаад өмнөх тогтоолоо хүчингүй болгоогүйг би хариулж мэдэхгүй.

УИХ-ын гишүүн Цогтгэрэл: 

Их хурлын гишүүдийн 4-ны нэгээр асуудлаа шийднэ гэдгийг дэмжиж байна.

УИХ-ын дарга Ж.Занданшатар: 

1996 онд тогтоол гараагүй дүгнэлт гарсан. 1992 оны ҮХ-д 4 гишүүн давхар дээлтэй байна гэсэн өөрчлөлт орсон.

УИХ-ын гишүүн Л.Алтанхуяг:

  • Цэцээс нэг ч гишүүн байхгүй байна. Энэ асуудлыг Цэцийн гишүүдийг байлгаж байж шийдэх ёстой. УИХ-ын гишүүдийн дөрөвны гурав нь дэмжсэн тохиолдолд өөрөөр хэлбэл 57 оос дээш гишүүн дэмжсэн байна гэсэн өндөр босго байдаг. ҮХЦ ийм шийдвэр гаргаж байгаа нь захиалгатай юм байна. Захиалагчийг олох хэрэгтэй. Тэр болтол энэ хуулийг дэмжиж болохгүй. Завсарлага авахыг хүслээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Х.ИНДРА