Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Т.Доржханд гишүүнээс бусад нь дэмжив
2022 оны 8 сарын 25

2022.08.25.

УИХ-ын чуулган хуралдаж, Н.Энхболд нарын 62 гишүүн өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгийг дэмжлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг Ж.Мөнхбат гишүүн танилцуулсан юм.

Хуралдааны үеэр Б.Бат-Эрдэнэ шүүмжлэл хэлж байсан ч дэмжсэн кноп дарсан юм. Харин С.Ганбаатар санал хураалтад оролцохгүй гэдгээ илэрхийлж, хуралдааныг орхин гарсан юм. Ингээд анхны хэлэлцүүлгээр санал хураахад Т.Доржханд гишүүнээс бусад хуралдаанд оролцсон 61 гишүүн дэмжив.