Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ сайд нарыг МАН-ын Удирдах Зөвлөл тодруулав
2022 оны 8 сарын 29

МАН-ын Удирдах зөвлөл /2022.08.29/ хуралдлаа. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, найман сайдыг чөлөөлж, УИХ-ын найман гишүүнийг санал оруулж ирсэн байна. Дээр нь тулгамдаж байгаа асуудлыг хурдтай шийдвэрлэх зорилгоор яамгүй хоёр сайд томилохоор болсон байна. Ардчилсан намд сайдын суудал авах санал тавьсан зүйл байхгүй гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

2019 онд батлагдсан Үндсэн хууль, сая батлагдсан Үндсэн хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилох чөлөөлөх бүрэн эрхтэй. Тиймээс намын Удирдах зөвлөлийн гишүүд Ерөнхий сайдын саналыг дэмжсэн байна.

1. ЗГХЭГ-ын даргад Д.Амарбаясгалан,
2. ЗТХ-ийн сайд С.Бямбацогт,
3. ЦХ-ийн сайд Н.Учрал,
4. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар,
5  ЭХ-ийн сайд Б.Чойжилсүрэн,
6. Спорт олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ,
7. Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, 8.ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун,
9. ХНХ-ын сайд Д.Сарангэрэл,
10. ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг дэвшүүллээ.
Улирч үлдэх сайдууд:
11. Шадар сайд С.Амарсайхан
12 ХЗДХ сайд Х.Нямбаатар
13. БСШУ сайд Л.Энх-Амгалан
14. Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ
15. Гадаад хэргийн сайд Батцэцэг
16. Батлан хамгаалах сайд Г.Сайханбаяр

 

Үүнд: 

  • Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар Ж.Сүхбаатар
  • Спорт, олимпизм асуудал эрхэлсэн сайдаар Б.Бат-Эрдэнэ