Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе
2022 оны 9 сарын 1

Цар тахлаас шалтгаалж хоёр жил завсарлаад байсан танхимын сургалт 100 хувь дүүргэлттэй эхэллээ. Хонхны жингэнээ, хүүхдийн дуу цангинаж, эрдмийн их өргөө олны хөлд дарагдах танил мэдрэмж энэ өглөө угтлаа. 2022-2023 оны хичээлийн жилд 78 мянга 345 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орж буй. Ингэснээр улсын хэмжээнд 750 гаруй мянган сурагч танхимын сургалтаар боловсрол эзэмших статистик гарчээ.

Оюутан, сурагчид, бяцхан үрсдээ  Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

                            Och.mn сайт