Монголбанк 12.6 тонн алт худалдан аваад байна
2022 оны 9 сарын 6

Монголбанк  энэ  оны наймдугаар сард 2,915.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 12.6 тонн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,274.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 884.8 кг үнэт металл тус тус худалдан авжээ.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны наймдугаар сард дундаж үнэ 189,702 төгрөг байв.


 Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/08