Б.Энхбаяр: Татварынхан орлого давлаа хэмээн бие биеэ хэдэн тэрбумаар шагнадаг
2022 оны 11 сарын 25

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Сангийн сайд Б.Жавхланд татварын байцаагч нарт олгосон урамшууллын асуулт тавьжээ.

Тэрээр “Татварын байгууллагууд өөрсдийнхөө зөрчлийг хяналтаас гаргасан байна. Удаа дараа ийм лобби хийдэг. 2015,  2017 онд болон одоо давтагдав. “Энэ бол мэргэжлийн маргаан. Бид хянуулахгүй. Бид өөрсдөө маргаанаа шийднэ” гэдэг. Үүний цаана авлига бий. Татварынхан хэний зөрчлийг хэрэг болгох, хэнийхийг мэргэжлийн алдаа болгохоо өөрсдөө шийднэ гэдэг. Олон тэрбум төгрөг дээр өөрсдөө, дангаараа шийдвэр гаргах хүсэлтэй. Мөн татварын орлого давлаа хэмээн өөрсдийгөө, бие биеэ хэдэн тэрбумаар шагнадаг. Энэ хэтэрч байна. Татварын байгууллагыг байранд нь тавих хэрэгтэй. Хөндлөнгийн хяналт байх ёстой” гэж байр сууриа илэрхийлжээ.