Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаар танилцуулж хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮДИЙГ хүргэж байна

Төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, шилжих төслүүдийн урсгал зардалд төсвийн дарамт үүсдэг тогтолцоог хална. Цаашид зураг төсөв, нийгэм, ЭЗ-ийн үндэслэлгүй төслийг санхүүжүүлэхгүй байх нөхцөл 2023 төсвийн реформын хүрээнд бүрдэнэ.

Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ. Өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86%-г бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна.

2022 оны төсөв ДНБ-ний 5.1% буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал ДНБ-ний 2.8% буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулж, өргөн барьж бна.

Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр энэ оны эцэс гэхэд ₮200 тэрбум хэмнэгдэх бол 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Цахим шилжилтийн хүрээнд ₮1 их наяд төгрөгөөр хэмнэгдэх тооцоолол гарч бна.

2023 онд
#ШинэСэргэлтийнБодлого-н хүрээнд дэлхийд 4-т эрэмбэлэгдэх ОТ Гүний уурхай ашиглалтад орж, экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого анх удаа $11 тэрбумын босгыг давна гэж тооцоолж бна.

Сүүлийн хагас жилд Хөгжлийн Банк ₮766.5тэрбумын зээлийг эргэн төлүүлээд бна. Оны эцэст ₮1их наядыг эргэн төлүүлэх болно. Ингэснээр 2013 онд гаргасан Самурай бондын ~$200саяын өрийг улсын төсөвт дарамт учруулахгүйгээр Хөгжлийн Банк бие даан төлөх боломж бүрдэнэ.
#Эрдэнэбүрэнгийн УСЦ,
#Тавантолгой ЦС зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ. Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай ЗГ-ын хэлэлцэн тохиролцсон томоохон төслийг гацаах ёсгүй.
0 cэтгэгдэлтэй