Ц.Даваасүрэн: Зээлээр мэргэшсэн Сангийн сайдыг шалгах хэрэгтэй
2022 оны 11 сарын 22

УИХ-ын өнөөдрийн /2022.11.03/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийг дагасан хууль дотор нэг тогтоол бий. Тэр тогтоолын хоёр дахь заалтаар Хөгжлийн банкны гадаад зээлийн өрийг төр баталгаа гаргаж, төлнө гэж байна. Б.Жавхлан чи, энэ заалтаа татаж ав. Чи Хөгжлийн банкыг хамгийн их үймүүлсэн хүн. Чиний менежер Мөнхбаяр Зээлийн газрын дарга хийсэн. Чиний танил хүүхэн Уянга Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал хийсэн. Тэгээд яасан, Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөг байршуулаад байхгүй. Хэн төлөх юм. Энийг шалгах хэрэгтэй. Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайд хийгээд бүх банк руу луйвар хийж байна. Худлаа гэвэл намайг УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд өгөөрэй. Энэ бүхнийг Түр хоро шалгах хэрэгтэй” гэх байр суурийг илэрхийлэв.

Х.ОЧ