БОАЖЯ: Нүхтийн аманд газар олгохыг зогсоолоо
2022 оны 11 сарын 10
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдрөөс (2022.11.10) эхлэн Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглосон тухай мэдээллээ.
Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн зарим хэсэгт газар ашиглалтын хэт төвлөрөл үүсэж, холбогдох хууль, дүрэм журам зөрчигдөж, ашиглалтын нөөц даац хэтэрсэн, байгалийн нөөцийн доройтолд орох, амьтан, ургамлын нөмрөгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тулгарч байгаатай холбогдуулан Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглож байна гэдгийг тэрбээр онцолжээ.
Эх сурвалж: БОАЖЯ
0 cэтгэгдэлтэй