Алдагдсан нүүрсний хэмжээг мэдэж байгаа ганцхан хүн нь Т.Доржханд
2023 оны 3 сарын 28

Нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсгийнхэн буюу АТГ, ЦЕГ, шүүх, прокурорын байгууллагын удирдлагууд хамтран өнөөдөр /2022.12.07/ “нүүрсний хулгай”-тай холбоотойгоор жагсагчдын тавьсан шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагааны талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Яг одоогийн байдлаар шууд хүний нэр заагаад, энд гэм буруутай хүн зогсож байна гэж хэлэх боломжгүй. Өнөөдөр алдагдсан нүүрсний тоо хэмжээг мэдэж байгаа ганцхан хүн Монгол Улсад байгаа нь Т.Доржханд гишүүн. Т.Доржханд анх 40 их наяд төгрөгийн хулгай хийгдсэн гэж анх зарласан” гэлээ.