Монгол улс Facebook, Instagram-д төгрөгөөр Boost хийх боломжтой боллоо
2023 оны 3 сарын 2

Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, медиа, технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “Entravision” компанийн Ази дахь салбар нь “Meta” компанийн Authorized Sales Partner буюу зар сурталчилгааны албан ёсны борлуулалтын түншээр Монгол Улсад ажиллахаар боллоо.

Тодруулбал, Өчигдөр /2023.03.10/ ЦХХХ-ны Н.Учрал Meta ASP-н Монгол дахь захирал О.Эрдэнэбаярыг хүлээн авч уулзав. Энэ үеэр Монгол улсад Meta ASP нээгдэж дараах зургаан ажлыг хэрэгжүүлэхээр болжээ.

  1. Facebook, Instagram платформуудад идэвхжүүлэлтийн төлбөрийг төгрөгөөр хийх,
  2. Мета-н платформуудаар үр дүнтэй сурталчилгаа явуулах туршлага, шийдэл дээр мэргэжлийн зөвлөмж өгөх,
  3. Meta Blueprint болон бусад сургалтуудаар дамжуулан бизнесийн салбарынханд зар сурталчилгааг үр дүнтэй хийх боловсрол олгоход туслах,
  4. Гарч буй асуудал дээр хурдан хугацаанд хариу арга хэмжээ авах тал дээр гүүр болон ажиллах,
  5. Компанит ажлаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд тань туслах Монгол баг мэргэжилтнүүдийн бүтэц
  6. Компанит ажлын үйл явц, үр дүн зэргийг бодитоор хэмжих, тайлагнах, хэрэгслүүдээр хангах юм.

Дээрх ажлууд нбизнес эрхлэгчдэд олон давуу талыг үүсгэх бөгөөд илүү үр дүнтэй сурталчилгааны арга барил төлөвшүүлэхэд эергээр нөлөөлнө гэж Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас мэдээллээ.