Тусгай хамгаалалттай газар эзэмшдэг “ТУСГАЙ ЭРХТЭЙ” эрхмүүд
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарласнаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тус ажиллагааны нэг болох “Шилэн” ажиллагааны хүрээнд өчигдөр Богдхан уулын 2973 га болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын 501 га газрын мэдээллийг ил тод болгосон юм. Тэгвэл ил болсон дата мэдээллээс харахад, Богдхан уулын дархан цаазат газар буюу Зайсангийн аманд нийт 725 тусгай зөвшөөрөл бүртгэгджээ.
- Хамгийн их хэмжээгээр газар олгосон он 2020 он байна. Энэ онд нийт 771 га газарт ашиглах эрх олгожээ. 2020 онд БОАЖ-ын сайдаар Д.Сарангэрэл ажиллаж байсан.
- Харин хамгийн бага хэмжээгээр газар олгогдсон он 2022 он байна. Энэ онд 0.4 га газар олгожээ. Тухайн үеийн сайдаар одоогийн сайд Б.Бат-Эрдэнэ ажиллаж байсан.
- Иргэнд хамгийн их хэмжээгээр газар олгосон он 2016 он байна. Энэ онд нийт 82.8 га газрыг иргэнд олгожээ. Тухайн үеийн сайдаар Д.Оюунхорол ажиллаж байв.
- Аж ахуйн нэгжид хамгийн их хэмжээгээр газар олгосон нь 2020 он байна. Энэ онд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл байв.
Н.ЦЭЛМҮҮН ТҮРГЭНИЙ АМАНД 22.83 ГА ГАЗАР ЭЗЭМШДЭГ
Shilen.gov.mn сайтад ил болгосноор төрийн тусгай хамгаалалттай газар эзэмшигчдийн жагсаалтын эхэнд Н.Цэлмүүн бичигджээ. Тэрбээр Богд уулын дархан цаазат газарт Түргэний аманд буюу олны нэрлэж заншснаар Кувейтын аманд 2011 онд 22.83 га газар эзэмшиж эхэлжээ. Одоо 12 жил болж буй.
Н.Цэлмүүнийг Кувейтын аманд газар эзэмших эрхийг авахад Байгаль орчны сайдаар Л.Гансүх ажиллаж байсан талаар зарим эх сурвалж мэдээлжээ.
Н.ЖАНЦАННОРОВ ХҮРЭЛТОГООТЫН АМАНД 0.523 ГА ГАЗАРТАЙ

Шинэ яамны сайд Ч.Номин нь улс төрийн туршлагагүй гэгддэг бөгөөд сайдын тангараг өргөх ёслолоос авахуулаад олны хэл амны бай болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр 2017 онд Нүхтийн аманд 0.355 га газар эзэмшжээ.
“Оюуны өмчийг дээдлэгч” гэсэн уриатай. Улс төр, нийгэм эдийн засаг, танин мэдэхүй, соёл урлаг, спорт, энтертаймент гэх мэт олон талын контент бэлтгэн үзэгчдэд түгээдэг. 2015 онд монголд анх удаа “Авьяаслаг Монголчууд 2015” дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан.
“ЭНСАДА ХОЛДИНГ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ө.БОЛДСАЙХАН ХӨВСГӨЛД 14 ГА ГАЗАРТАЙ
“Энсада Холдинг” компанийн захирал Ө.Болдсайхан нь 2016 оноос Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт тусгай хамгаалалтын газар болох Алагцарын голын зүүн эрэг дээр 11 га газар, Алагцарын голын элсний ард гурван га газар эзэмшдэг байна. Түүнийг Хөвсгөл аймагт төдийгүй Монгол Улсад газар тариалангийн чиглэлээр их ажил хийсэн хүн гэж нутгийнхан нь ярьцгаадаг. Тэр утгаараа шилдэг бизнесменээр шалгарч байсан удаатай.
Тэрбээр 2016 онд “Рио-2016” зуны паралимпийн пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88кг-д өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээд хоёр өрөө байр бэлэглэж байсан.
-Б.Хурцын эхнэрийн Сарнайх ХХК Богдхан уулын дархан цаазат газарт 1.297 га газар эзэмшдэг-
Дээрх мэдээлэлд дурдсанчлан Сарнайх ХХК нь 1.297 га газар эзэмшдэг аж. Ингэхдээ супермаркетын зориулалтаар 2022 оны 10 дугаар сарын 25-нд Нийслэлийн засаг даргын тамгын газраас тусгай зөвшөөрөл олгож, 2049 оны 12 дугаар сарын 31-нд дуусахаар тусгажээ.
-OPENDATA: Сарнайх ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Б.Хурцын эхнэр Ү.Сарнай өөрөө ажилладаг-
0 cэтгэгдэлтэй