Т.Бадамжунайн гэр бүл 28 орон сууц, барилга, 31 компанитай
2023 оны 10 сарын 30

Т.Бадамжунайг /2023.04.05/-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын “Таван Ш” ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Флиппиний цагаачлалын албатай хамтран саатуулж авчран яллагдагчаар татсан.

Ийнхүү яллагдагчаар татагдаад буй Т.Бадамжунай нь УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын ерөнхий менежер, Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайдын албан тушаалыг хашиж байх үедээ газрын наймаа, албан тушаал, авлигын хэргүүдтэй холбогдож, 2018 онд “УАЗ-469” автомашинаар Замын үүд боомтоор хил даван зугтаж байсан.

Түүний газрын наймаа, албан тушаалын наймаа, авлигын хэргүүд “Асар их”. Тухайлбал:

  • Т.Бадамжунай Улаанбаатар хотыг дөрвөн жил удирдахдаа хотын “А” зэрэглэлийн аль гайгүй гэсэн газруудыг худалдаж, Богд хан уулын дархан цаазат газруудыг дамлан зарсан гэдэг.
  •  Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж “Цагаан залаа агвет” ХХК-тай  хуйвалдан улсын төсвөөс 362645400 (гурван зуун жаран хоёр сая зургаан зуун дөчин таван мянга дөрвөн зуун) төгрөг  завшсан гэх мэдээлэл байдаг.
  •  Завхан аймагт 2012 оны тавдугаар сард жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэрээр ямар ч төсөл сонгон шалгаруулахгүйгээр 7 хоногийн дотор 500 сая төгрөгийг төсвөөс гаргасан.

Ингэхдээ Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Түнжингийн Бадамжунай эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ах дүүсийнхээ халаасны компани руу “Шургуулсан” гэдэг.

  •  Мөн 2016 онд “Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд зарцуулагдах байсан олон тэрбум төгрөгийг нэр бүхий компанийн захиралд бөөндөж өгсөн нь шалгалтын явцад тогтоогдсон”.
  • 2004 оны 11 дүгээр сарын 27-ноос 2007 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хооронд Солонгосын казинод өөрийн бус, татвар төлөгчдийн мөнгөөр тоглохдоо 97 сая гаруй төгрөгөө тавиад туучихсан гэдэг.
  • Мөн түүнчлэн сураггүй болохоосоо өмнө “Tween tower”-т байрлах оффистоо бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан, түүнийгээ хэрхэн зарцуулсан баримт нь хуулийн байгууллагын гарт орсон мэдээлэл байдаг.

Ийнхүү яллагдагчаар татагдаад буй Т.Бадамжунай нь УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын ерөнхий менежер, Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайдын албан тушаалыг хашиж байх үедээ газрын наймаа, албан тушаал, авлигын хэргүүдтэй холбогдож, 2018 онд “УАЗ-469” автомашинаар Замын үүд боомтоор хил даван зугтаж байсан.

Түүний газрын наймаа, албан тушаалын наймаа, авлигын хэргүүд “Асар их”. Тухайлбал:

  • Т.Бадамжунай Улаанбаатар хотыг дөрвөн жил удирдахдаа хотын “А” зэрэглэлийн аль гайгүй гэсэн газруудыг худалдаж, Богд хан уулын дархан цаазат газруудыг дамлан зарсан гэдэг.
  •  Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж “Цагаан залаа агвет” ХХК-тай  хуйвалдан улсын төсвөөс 362645400 (гурван зуун жаран хоёр сая зургаан зуун дөчин таван мянга дөрвөн зуун) төгрөг  завшсан гэх мэдээлэл байдаг.
  •  Завхан аймагт 2012 оны тавдугаар сард жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэрээр ямар ч төсөл сонгон шалгаруулахгүйгээр 7 хоногийн дотор 500 сая төгрөгийг төсвөөс гаргасан.

Ингэхдээ Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Түнжингийн Бадамжунай эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ах дүүсийнхээ халаасны компани руу “Шургуулсан” гэдэг.

  •  Мөн 2016 онд “Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд зарцуулагдах байсан олон тэрбум төгрөгийг нэр бүхий компанийн захиралд бөөндөж өгсөн нь шалгалтын явцад тогтоогдсон”.
  • 2004 оны 11 дүгээр сарын 27-ноос 2007 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хооронд Солонгосын казинод өөрийн бус, татвар төлөгчдийн мөнгөөр тоглохдоо 97 сая гаруй төгрөгөө тавиад туучихсан гэдэг.
  • Мөн түүнчлэн сураггүй болохоосоо өмнө “Tween tower”-т байрлах оффистоо бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан, түүнийгээ хэрхэн зарцуулсан баримт нь хуулийн байгууллагын гарт орсон мэдээлэл байдаг

Т.Бадамжунайн гэр бүлийн эзэмшилд 28 орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний барилга, 31 компанитай гэдгийг Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах нэгдэл олж тогтоосон байдаг.

 Т.Бадамжунайгийн нэр дээр

1.УБ, ЧД, 3-р хороо, 8-р байр, дугаар тоот

2.УБ, СБД, 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, дугаар тоот

3.УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, дугаар тоот,

Т.Бадамжунайгийн эхнэр Ц.Сарантуяагийн нэр дээр

4.УБ, ЧД, 3-р хороо, 8-р байр, дугаар тоот

5.УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, дугаар тоот,

Т.Бадамжунайгийн охин Оюунбилэгийн нэр дээр

6. УБ, ЧД, 3-р хороо, 8-р байр, дугаар тоот

7. УБ, ЧД, 3-р хороо,18-р байр, дугаар тоот

8. УБ, СБД, 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж, 18-р байр, дугаар тоот

9. УБ, БЗД, 11-р хороо, Бага тэнгэрийн ам /13314/, Дүнжингаравын гудамж, дугаар тоот

10. УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, дугаар тоот

Т.Бадамжунайгийн охин Оюунбилэгийн нөхөр Энхбатын Анарын нэр дээр

11. УБ, ХУД, 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29-р байр, дугаар тоот

12. УБ, ЧД, 3-р хороо,18-р байр, дугаар тоот

13. УБ, СБД, 3-р хороо, 5-р хороолол, 13-р байр, дугаар тоот

14. Дархан-Уул, Дархан сум, 5-р баг, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор

15. УБ, ХУД, 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29-р байр, дугаар тоот

16. УБ, ХУД, 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29-р байр, зоорийн      давхрын дугаар тоот

Т.Бадамжунайгийн охин Гаваагийн нэр дээр

17. УБ, СБД, 2-р хороо, Сөүл гудамж, 902 тоот, Оффис үйлчилгээний зориулалттай.

18. УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, дугаар тоот

19. УБ, ХУД,11-р хороо, Зайсан гудамж, 42-р байр, дугаар тоот

20. УБ, ХУД, 15-р хороо, Хүннү-2222, Их Монгол Улс гудамж, 113-р байр, дугаар тоот

Т.Бадамжунайгийн охин Гаваагийн нөхөр Энхсайханы Жаргалсайханы нэр дээр

21. УБ, ЧД, 6-р хороо, Бага тойруу гудамж, 23-р байр, дугаар  тоот

22. УБ, СБД, 1-р хороо, 13-р хороолол /14230/ Нарны зам гудамж, 62 дугаартай барилгын В блок, дугаар тоот

23. УБ, БЗД, 18-р хороо, 13-р хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24а байр, дугаар  тоот

24. УБ, ХУД, 11-р хороо, Зайсан гудамж, 42-р байр, дугаар тоот

Т.Бадамжунайгийн охин Даваагийн нэр дээр

25. УБ, ЧД, 3-р хороо, 40, 50 мянгат /15172/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 18-р байр, дугаар  тоот

26. УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, дугаар  тоот

27. УБ, ХУД, 11-р хороо, Зайсан гудамж, 40-р байр, дугаар тоот

28. УБ, ХУД, 1-р хороо, Зайсан гудамж 6, Зоорийн давхрын 3, 4 тоот зэрэг орон сууц, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд байна.

Т.Бадамжунайгийн үүсгэн байгуулсан компаниуд:

  • “Монхөлөг” ХХК /татан буугдсан/
  • “Хүрээт” ХХК
  • “Эгэл монголын маргааш” НҮТББ

Т.Бадамжунайгийн эхнэр Ц.Сарантуяагийн үүсгэн байгуулсан компаниуд:

  • “Монхөлөг” ХХК /татан буугдсан/
  • “Гурван-Эвтэн” ХХК
  • “Алтанхот ББСБ” ХХК

Т.Бадамжунайгийн охин Б.Даваагийн үүсгэн байгуулсан компаниуд:

  • “Гурван-Эвтэн” ХХК
  • “Голденлийф” ХХК

 

Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэгийн үүсгэн байгуулсан компаниуд:

  • “Алтанхот ББСБ” ХХК
  • “Фасткопорт” ХХК
  • “Эс Эм Ай Ти” ХХК
  • “Дармадари” ХХК
  • “Арума” ХХК
  • “Түрүү таван эрдэнэ” ХХК
  • “Танан сэтгэл” ХХК

Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэгийн нөхөр Э.Анарын үүсгэн байгуулсан компаниуд

  • “Шинэст” ХХК
  • “Ану групп” ХХК
  • “Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар” БТАГУТҮГ
  • “Маркетбродерс” ХХК /татан буугдсан/
  • “Монголдарь жоки” ХХК
  • “Амударьхангай” ХХК /татан буугдсан/

Т.Бадамжунайгийн охин Даваагийн нөхөр Э.Жаргалсайханы үүсгэн байгуулсан компаниуд

  • “Мон-Аэртур” ХХК
  • “Жемнэт” ХХК
  • “Говьтугалга” ХХК
  • “Нео-Арчизо” ХХК
  • “Талын хүдэр” ХХК
  • “Авшиг-Одсэр ББСБ” ХХК
  • “Ёда-Инвестмент” ХХК
  • “Смартчойсе транс” ХХК
  • “Хайтек бойлерс” ХХК
  • “Монголдарь инвестмент” ХХК
  • “Монголдарь жоки” ХХК
  • “Амударьхангай” ХХК /татан буугдсан/
  • “Мянганжигүүр” ХХК /Гадаадын хөрөнгө оруулалттай/
  • “Женерал-Ассетс” ХХК
  • “Универсал говь майнинг” ХХК