Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайгаар баяжиж, улс төр, шүүхийг худалдаж авсан хүмүүстэй нам харгалзахгүй тэмцэнэ
2023 оны 4 сарын 8

Шинээр томилогдсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяаг, Боомтын сайд Б.Тулга нар өчигдөр УИХ-д тангараг өргөсөн юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  хэлсэн үгийг онцлон хүргэж байна.

Хулгай, эдийн засгийн өсөлт хоёр нэг зүйл болоод байна. Д.Бат-Эрдэнэ рүү дайраад яах вэ, Т.Бадамжунайг барьж хориод яах гэсэн юм бэ гэдэг зүйл сүүлийн хэд хоног яригдлаа. Ийм зүйлд битгий итгээрэй гэж иргэдэд уриалмаар байна.

-Авлига авсан хүмүүс биднийг өрөвдөөгүй. Өрөвдөж, уучилж болохгүй.

-Бидний ирээдүйг хулгайлсан. Энэ асуудал дээр улс төржиж болно. Гэхдээ улс төрийн ямар шийдвэр гарч, хөшигний ард юу болж байгааг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Миний хувьд ухрахгүй. Бид авлигаас салах ёстой.

-Уул уурхайгаар хязгааргүй баяжиж, улс төр, шүүхийг худалдаж авсан хүмүүстэй нам харгалзахгүй тэмцэнэ. Ингэж байж бид шинэ 30 жилийн асуудлаа ярина” гэв.