ХААДС-гаас зээл аваад төлөөгүй компанийн нэрийг зарлалаа
2023 оны 4 сарын 10

 

Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх “Шил” ажиллагааг ЦХХХ-ны сайд Н.Учрал ахалж байгаа бөгөөд долоо хоног бүр төрийн байгууллагуудын мэдээллийг shilen.gov.mn цахим платформд байршуулж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өгч байгаа. Энэ хүрээнд өнөөдөр (2023.04.10) “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн зээлдэгчдийн мэдээлэл shilen.gov.mn-д нээлттэй байршсан талаар мэдээллээ.  Ерөнхий сайдын зүгээс 2023 оны зургаадугаар сарын 01-ний дотор холбогдогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудыг мэдээллээ ил болгох үүрэг өгсөн. Мэдээлэл хариуцагч байгууллагууд мэдээллээ Цахим хөгжил, харилцаа холбооны яам руу илгээн, үүнийг тус яам нэгдтгэн нэгдсэн платформд байршуулж буй юм.

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгж, иргэн, төрийн байгууллагын мэдээллийг нээлттэй болгосноо зарлалаа. Тус сангаас 770 аж ахуй нэгж, 5118 иргэн, 138 төрийн байгууллага, 66 төрийн бус байгууллага зээл авсан боловч төлөөгүй байна.

Эдгээр нь зээлээ буцаан төлөөгүйгээс тус санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүсчээ.  Одоогоор Арованна ХХК хамгийн их буюу 4 тэрбум 551 сая 165 мянган төгрөгийн зээл авсан ч буцаан төлөөгүй бол төрийн байгууллагаас Хил хамгаалах ерөнхий газар 666 сая 600 мянган төгрөгийн зээл авснаа төлөөгүй байна. Мөн Төв, Увс, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Ховд, Хэнтий, Орхон, Өвөрхангай аймгийн Хүнс хөдөө аж ахуй, Жижиг, дунд үйлдвэрийн газрууд авсан зээлээ төлөөгүй байгаа юм.

Зээлээ төлөөгүй аж ахуй нэгжийн нэрсийг дараах жагсаалтаас харна уу.

  • Арованна ХХК4.551.165.500
  • Чансаа хан хөхий холдинг 2.195.254.178
  • Хархорин ХК-чацаргана 1.817.941.410
  • Жи Өү Ти Ти ХХК 1.430.600.000
  • Галин нтернэшнл ХХК 1.347.500.000
  • Нийслэл ХХААГ 973.973.033
  • Туртелком ХХК 958.500.000
  • Биохэлф Монголиа ХХК 900.000.000
  • Сэлэнгэ Тариа ХХК 695652.174
  • Эрхжин ХХК 645.498.000
  • Төв ХХААЖДҮГ 541.130,670
  • Нью ариг ус ХХК 533.139.221
  • Увс ХХААЖДҮГ 524.770.634
  • Сэлэнгэ ХХААЖДҮГ 459,0384,038
  • Шинэ амжилт ХХК 415,334,829
  • Булган ХХААЖДҮГ ТДҮТ 412,419,408
  • Батдэлгэр трейд ХХК 375,000,000
  • Ийствест ресурс ХХК 342,503,307
  • Баянхонгор ХХААГ 320,645,986
  • Нисэг агро ХХК-МХС 315,598,200
  • Мөнх улз ХХК 302,278,900
  • Ховд ХХААЖДҮГ 300,758,062
  • Хийморлог эрчүүдийн 268,015,440
  • Үйзэн тал групп ХХК 267,815,700
  • Хил хамгаалах ерөнхий газар 666,600,000
  • Алтайн сүрлэг нуруу ХХК 266,000,000
  • Хэнтий ХХААЖДҮГ0232,796,363
  • Алтанбат өрлөг ХХК 228,000,000
  • Архангай ХААГ 197,103,998
  • Шинэ технологи сангийн 166,304,342
  • Орхон ХХААЖДҮГ 166,087,262
  • Монтармиал 163,908,269
  • Өвөрхангай ХХААЖДҮГ 161,803,962 төгрөгийн зээл тус тус авчээ.

Зээлээ төлөөгүй иргэн, аж ахуй нэгжийн нэрсийн жагсаалтыг энэхүү линкээс https://shilen.gov.mn/agriculture/ харах боломжтой.