Н.Багабандийн оронд “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүнээр Ж.Таныг томилохоор болжээ
2023 оны 4 сарын 20

Өнгөрсөн долоо хоногт “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс Ерөнхийлөгч асан Н.Багабандийг чөлөөлсөн. Тэгвэл өнөөдөр оронд нь “Эрдэнэс Монгол” ХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ж.Таныг томилжээ.

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ есөн гишүүнтэй бөгөөд нь гурав нь “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийг буюу Монголын талыг төлөөлдөг.

Энэ гурван гишүүнд өдгөө “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн захирал Н.Цэрэнбат, С.Баясгалан нар бий. Харин өдгөө Ж.Тана нэмэгдлээ.

Ж.Тана гэж хэн бэ

Н.Багабандийн оронд томилогдсон #Оюутолгойн #ТУЗ-ийн шинэ гишүүн Жамбалдоржийн #Тана.
1989 онд төрсөн
Намтар:
Боловсрол:
2007 онд АНУ-ын Юта мужчин “Васач Академи” бүрэн дунд сургуулийг дүүргэсэн.
2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар баклаварын зэрэгтэй төгссөн анхны монгол оюутан.
2016 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлэгийг хүртэж Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.
2012-2013 онд Куинсландын их сургуульд “Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр диплом хамгаалсан.
Ажлын түүх:
2011-2012 онд Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австраль дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээч
2012-2013. Онд “Нортпаркс” зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч
2013-2015 онд Оюу Толгой компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр тус тус ажиллаж байсан.
Энэ хугацаандаа хамгийн үр дүнтэй гэж үздэг төсөл нь уурхайн төслийн талбай дахь нийт ажилчдын ажлын хуваарийг 28 хоног ажиллаж 14 хоног амардаг байсныг 14/7 болгох төслийг зоригтой санаачлан хэрэгжүүлсэн.
Энэ нь тэнд ажиллаж байсан олон зуун залуус болоод тэдний үр хүүхэд, хань ижил, гэр бүлээс үнэлж барашгүй том талархал хүлээсэн.
Түүнчлэн Ж.Тана нь 2011 оноос “Монголын залуу оюутан хөтөлбөр” буюу Mongolian Young Scholars Program-ийг анх санаачлан үүсгэн байгуулж жил бүр Монголын 30 шилдэг ахлах ангийн сурагчдыг шалгаруулан гадаадын шилдэг их дээд сургуулиудад хэрхэн шалгарч элсэн орох талаар үнэ төлбөргүй сургалтад хамруулан сургадаг бөгөөд үүний үр дүнд эдгээр сурагчдаас Харвард, Станфорд гэх мэтийн дэлхийн олон шилдэг сургуулиудад нилээд олон Монгол залуус элсэн суралцаж байна.
Монголын ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг АНУ болон гадаадын шилдэг их, дээд сургуулиудад суралцах боломжийг нээх, Монгол залуусаа хэрхэн дэлхийн хэмжээний өндөр боловсролыг эзэмшүүлэх зорилго бүхий энэхүү хөтөлбөр нь өдгөө Зориг сантай хамтран амжилттай хэрэгжиж байна.
Мөн тэрээр Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы ” Глобал Шэйпэрс” нийгэмлэгийн Улаанбаатар болон Оксфорд дахь гишүүн юм.

Ж.Тана АНУ-ын Юта мужийн “Васач Академи” бүрэн дунд сургуулийг дүүргэсэн. Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн.

Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Үүний дараа “Рио Тинто” компанийн Австрали дахь салбарт ажиллаж байжээ. Мөн дээр дурдсанчлан тэрбээр “Эрдэнэс Монгол” ХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан юм.