Н.Мандуул: Надад улс төрд орох бодол байхгүй
2023 оны 4 сарын 27
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны 1-р сарын 13, мөн дахиж 4-р сарын 4-нд өгсөн байсан. Намайг анх Ковидын хуулиар түр томилсон. Банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй ээ” гэсэн байна.
Н.Мандуул нь 2021 оны наймдугаар сард Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг.
Боловсролын байдал:
- 1990-2000 Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол
- 2003-2007 Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/
- 2012-2014 АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/
Ажилласан байдал:
- 2007-2008 Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
- 2008-2012 Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
- 2013-2014 IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
- 2014-2018 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
- 2019-2020 “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
- 2020-2021 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
- 2021- оноос Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга
- 2021 оны 8 сараас Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
0 cэтгэгдэлтэй