Cурагчдын зуны амралт тавдугаар сарын 26-наас эхэлнэ
2023 оны 5 сарын 27

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан хуваарийн дагуу 2022-2023 оны хичээлийн жилд сурагчид дараах байдлаар амарна.

ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ
III улирал
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр эхэлнэ.
Амралт

  • I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эхэлнэ.
  • IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.
  • VI-XII ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.