“Магнай трейд” ХХК ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
2023 оны 5 сарын 18
Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Монгол Улсын ТОП-100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх ёслолын үйл ажиллагааг 22 дахь жилдээ зохион байгууллаа.
ТОП 100 ААН-ийг эрэмбэлэх ажлыг МҮХАҮТ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран зохион байгуулж байна
2022 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлого нь 38.4 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын ДНБ-ий 73 хувьтай дүйцэж, нийт 4.3 их наяд төгрөгийн татвар төлсөн нь нийт татварын орлогын 28 хувьтай тэнцжээ. Эдгээр ТОП аж ахуйн нэгжүүдэд манай улсын нийт ажиллагсдын 6.2 хувь буюу 71.2 мянган хүн ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй