Эрүүл мэндийн сайд Н.Удвал 21 аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа
2014 оны 1 сарын 11

Udval1Засгийн газрын гишүүд жил бүр аймаг, дүүргийн Засаг дарга нартай гэрээ байгуулан ажилладаг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Төрийн ордноо 21 аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах 2014 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа. Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх,хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэхүү зорилтот жилийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааг үр дүнгийн гэрээнд тусгажээ. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны зорилтуудыг биелүүлэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан байна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.