Эх баригч нар Японд суралцана
2014 оны 1 сарын 21

7593b8dde7498a75originalЭрүүл мэндийн сайд Япон улсад суралцах эмч, эх баригч нарыг хүлээн авч уулзлаа. ЭBZ  Япон улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-ын төлөөлөгчидтэй өнгөрсөн оны есдүгээр сард уулзаж эх баригчдад зориулсан хөтөлбөр боловсруулан, сургалт зохион байгуулахаар санал ярилцсан байна. Үүний дагуу Жайкагийн төлөөлөгчид Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн амаржих газрууд, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн үйл ажиллагаатай танилцаад “Эсэн мэнд амаржихуйд чиглэсэн эх баригч нарын сургалт”-ыг Япон улсад явуулахаар болжээ. Эмч, эх баригч нарт зориулсан сургалтыг энэ оноос эхлэн, гурван жил дараалан зохион байгуулахаар шийджээ. 

Эхний ээлжийн эмч, эх баригч нэгдүгээр сарын 22-ноос гуравдугаар сарын 1-ний хооронд суралцах юм. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Базарсүрэн, эх баригч Ц.Оюундэлгэр, Клиникийн нэгдүгээр амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч С.Алтантуяа, эх баригч Б.Хишигсүрэн, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Д.Болормаа, эх баригч Т.Тогоосүрэн, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Одонтунгалаг, эх баригч Д.Цэндмаа, Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Нансалмаа, эх баригч Д.Наранхүү нарын 10 эмч, эх баригч нар эхний ээлжийн сургалтад оролцоно. Эрүүл мэндийн сайд Н.Удвал Японд суралцах эмч нарт хандан, дутуу төрөлтийг удирдах, дутуу нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний чиглэлээр илүү сайн суралцаж ирэхийг хүсчээ.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.