Дорнодын АН-ын төлөөлөгчид Д.Цэрэнчимэгийг Дэд сайдаар томилохыг эсэргүүцлээ
2015 оны 8 сарын 31

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АН-аас сайдууд нь чөлөөлөгдсөн яамдын Дэд сайдад нэр дэшигчдийг зарласан. Тэдний нэг нь  Хүнс, хөдөө Аж Ахуйн Дэд сайдад санал болгосон Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг юм. Тэгвэл Д.Цэрэнчимэгийг Дэд сайдаар томилохыг Дорнод аймгийн намын нөхөд нь эсэргүүцэж буйгаа зарлалаа.

Дорнод аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд, Сумдын ИТХ-ын төлөөлөгч нар, Аймгийн АН-ын хорооны гишүүд санал нийлүүлэн Д.Цэрэнчимэгийг намын нэрийн өмнөөс Дэд сайдын суудалд суух эрхгүй хүн хэмээх бичгийг гаргажээ.

Тэд сонордуулга бичгээ УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарт хүргүүлсэн байна.

Дорнод аймгийн АН-ын төлөөлөгч нарын албан бичигт тэмдэглэснээр Д.Цэрэнчимэг нь аймгийнхаа АН-ын даргаар сонгогдсоноос хойш намаа хагалан бутаргасан, 60-аад хүнийг хууль бусаар халсан, намынхаа гишүүдийг гүтгэн доромжилж, хагарал үүсгэсэн үл бүтэх нөхөр гэжээ.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.