М.Батчимэг: Манай эдийн засаг улс төрчдөөс их хамааралтай байна
2015 оны 6 сарын 30

Манай эдийн засаг улс төрөөс, улс төрчдөөс хэт их хамааралтай. УИХ ч тэр, Засгийн газар ч тэр эдийн засгийн асуудалд яг эдийн засгийн агуулгаар нь гэхээс илүүтэйгээр улс төрийн агуулгаар нь түрүүлж ханддаг. Улс төрийн сэдлээр бодлого шийдвэр гаргадаг, эсвэл татаж унагадаг эрүүл биш байдал 20 гаруй жил үргэлжилж байна. Тиймээс гадаадын шуурга дээр дотоодын шуурга нэмэгдэж, цаашдаа энэ байдлаа засаж залруулахгүй бол болохгүй гэдэг томоохон дохио, сануулгыг бидэнд өгч байна гэж бодож байна.

Манайд өнөөдөр шийдвэр гаргах төвшинд уянгын халилтай улс төрчдөөс илүүтэй чадварлаг технокрагууд олноор үгүйлэгдэж байна. Ганцхан жилийн дараах эдийн засгийн нөхцөл байдлаа оновчтой дүгнэчих эдийн засагчид, төрийн ийм чадавхи дутагдсаар олон жил болж байгаа юм.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.