Маргааш жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт болно
2015 оны 9 сарын 18
 2015-09-18-Эрүүл мэнд

Аминаасаа амь бүрдүүлж алдрай жаахан үрсээ хэвлийдээ тээж байгаа жирэмсэн ээжүүдэд “Энх төрхүй” сургалтын төв, KHULANGOO.MN вэб сайттай хамтран нэг удаагийн хэлэлцүүлэг сургалт зохион байгуулахаар боллоо.

Сургалтанд хамрагдсанаар өөрт тулгамдаад байгаа асуудлын талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах, шээсний түргэвчилсэн шинжилгээ өгөх гэх мэт хэрэгцээт зүйлсээр дүүрэн байх “Удмаа эрүүл байлгая” сургалтанд хүрэлцэн ирээрэй.

Сургалт: 2015 оны 9-р сарын 19-ны өдрийн 14 цагаас 1-р төрөх эмнэлгийн урд талд flamingo tower-ын 4-р давхарт болно.

Сургалт үнэ төлбөргүй цөөн тооны хүнд хүрнэ.

WWW.KHULANGOO.MN сайтын хамтарсан “ УДМАА ЭРҮҮЛ БАЙЛГАЯ” хэлэлцүүлгийн хөтөлбөр

14:00 14:20 минут бүртгэл

14:20 – 16:10 минут “Жирэмсэн эмэгтэйн бие махбодид гарах өөрчлөлтүүд түүнийг даван туулах” лекц эмэгтэйчүүдийн эмч, багш Д.Цэндсүрэн

16:10 – 16:30 минут цайны завсарлага

16:30 – 18:00 Жирэмсэн эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлаарх чөлөөт ярилцлага Энх төрөхүй сургалтын төвийн багш Д.Цэндсүрэн, Б.Сарантуяа

18:00 – 18:20 минут дасгалын цаг

18:20 – 18:30 минут хаалт

 лавлах утас: 9917-4700

дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу

Хариулт үлдээх

Your email address will not be published.