“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” сэдэвт зөвлөгөөн боллоо
2014 оны 2 сарын 28

Udval“Эх,  хүүхдийн эрүүл мэндийг  дэмжих жил” сэдэвт  эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн Эрүүл мэндийн яаманд хоёр өдөр амжилттай болж өндөрлөлөө. Эрүүл мэндийн  салбар  өнгөрөгч  2013  оныг  эрүүл  мэндийн  салбарын  хариуцлага,хяналтыг  сайжруулах  жил  болгон  зарласан  бол  энэ  жилийг  эх  хүүхдийн  эрүүл мэндийг  дэмжих  жил  болгон  зарласан  юм.  Тиймээс  ч  энэ  удаагийн  удирдах ажилтны зөвлөгөөн эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар,  аюулгүй  байдалд  чиглэгдэж,  аймаг,  нийслэлийн  эрүүл  мэндийн байгууллагуудын  удирдлага,  эрдэмтэн,  судлаачид,  түншлэгч  олон  улсын  болон төрийн  бус  байгууллагууд,  салбарын  үйлдвэрчний  эвлэлийн  байгууллагын  200 гаруй төлөөлөл оролцож, санал бодлоо солилцлоо. Эрүүл  мэндийн  сайд  Н.  Удвал  эрүүл  мэндийн  салбарын  зөв  бодлого,  эмч эмнэлэгийн мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд өнгөрсөн онд хүн амын нийт баралт 5,9 хувиар, эхийн нас баралт 5,9 промиль, нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0,9 промиллээр тус тус бууруулж, Монгол Улс Мянганы  хөгжлийн  4,5  дахь  зорилтын  2015  онд  хүрэх  түвшинд  хүрсэн  нь  том амжилт болсныг тэмдэглээд “Эрүүл мэндийн салбарын хамт олон дээрх амжилтаа тогтвортой  бататгаж,  эх,  хүүхдийн  эндэгдлийг  тууштай  бууруулах  зорилт  тавьж ажиллана” гэв. 

 Салбарын сайд мөн “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 2013 онд Эрүүл  мэндийн  тухай  хуулийн  шинэчилсэн  найруулга,  Эмийн  талаар  төрөөс баримтлах бодлого, Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хууль зэрэг  хуулийн  төслүүдийг  боловсруулж  Засгийн  газрын  хуралдаанаархэлэлцүүлэхэд  бэлэн  болгосныг  илтгэлдээ  дурдлаа.   Эрүүл  мэндийн  ажилтны мэргэжлийн алдаа, доголдол, ёс зүй,  хариуцлагын алдааг зохицуулах хууль эрхзүйн  орчин  өнөөг  хүртэл  дутагдалтай  байсанд  дүгнэлт  хийж  эмнэлгийн мэргэжилтний  мэргэжлийн  үйл  ажиллагаанаас  үүдэж  болзошгүй  санхүүгийн эрсдэлээс  хамгаалах,  эрсдэл  учирсан  тохиолдолд  хохирлыг  даатгалын байгууллагаар  нөхөн  төлүүлэх,  хохирогчийн  эрхийг  хамгаалах  харилцааг зохицуулах,  эрүүл  мэндийн  ажилтны  хариуцлагын  даатгалын  хуулийн  төслийг боловсруулж  одоо  Засгийн  газарт  өргөн  барихаар  бэлтгэж  байгаа  талаар  ч  Н.Удвал сайд өгүүлээд “Эх, хүүхдийг дэмжих жил”-ийн хүрээнд:

1.  Эмэгтэйчүүдийн  эрүүл  мэндийг  сайжруулах,  өвчнийг  эрт  илрүүлж, эрүүлжүүлэх

2.  Эмэгтэйчүүдийг  жирэмслэлтэд  бэлтгэх  зарчмыг  хэрэгжүүлэх,  жирэмсэн болоод хяналтад орох биш жирэмслэхээс өмнө үзлэг, шинжилгээнд орох, архагөвчнийг эмчлэх, эрүүлжүүлэх, ялангуяа бэлгийн замаар дамжих халдвар, нөхөнүржихүйн эрхтний үрэвсэлт өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх

3. Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах

4. Нярай, ялангуяа эрт нярай үеийн болон дутуу нярайн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдал, асаргаа сувилгааг сайжруулснаар эндэгдлийг бууруулах

5. Хүүхдийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, бага насны хүүхдийн осол гэмтлийг бууруулах

6. Өсвөр үеийнхний өвөрмөц хэрэгцээнд тохирсон, ээлтэй тусламж үйлчилгээг өргөжүүлэх, охидын жирэмсэлтээс сэргийлэх

7. Эх, хүүхдийн хоол тэжээлийн дутагтлыг бууруулах

 8.  Жирэмснээс  хамгаалах  аргын  хангагдаагүй  хэрэгцээг  бууруулж,  гэр  бүл төлөвлөлтийн  орчин  үеийн  аргын  хэрэглээг  нэмэгдүүлснээр  аюултай  үрхөндөлтийн шалтгаан эхийн эндэгдлээс сэргийлэх гэсэн 8 зорилт дэвшүүлэнажиллахаар төлөвлөж байгаа талаар онцоллоо. Уг арга хэмжээнд оролцож буйДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Ньюнт эх, үрийн эндэгдлийг бууруулж чадсан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, мөн эрүүл мэндийн яамны эмч, эмнэлгийн ажилчнуудад  баяр хүргэсэн юм.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.