5000 жирэмсэн эмэгтэй зика вирусын халдвар авчээ
2016 оны 2 сарын 15

Колумб улсад 5000 жирэмсэн эмэгтэй зика вирусын халдвар авсан тухай ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан мэдэгдлээ.

Эмч нар эмэгтэйчүүдийг хяналтадаа авсан бөгөөд ургийн хөгжлийг хянаж байгаа гэнэ.  Тус улсын удирдлагууд зикагийн эмчилгээнд зориулан улсаас 2.1 сая ам.долларыг төсөвөлөж, зика бүртгэгдсэн бүс нутгуудад хөл хорио тогтоож, ариутгал хийж эхэлжээ.

Улсын хэмжээнд зикагийн 31.5 мянган тохиолдол бүртгэгдсэн гэв. Халдвар авсан нийт иргэний 12 мянга нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрөгч долоо хоногт тус улсад зикагийн халдвар авсан гурван хүн амиа алджээ.

Бразил улсад зикагийн халдвар авсан 1.5 сая иргэн бий. Тус улсад халдвар авсан эхээс төрсөн 4207 хүүхэд байна. Хүүхдүүд бүгдээрээ жижигхэн толгойтой, хомсдолтой хэмээн Бразилийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Зика вирус дэлхийн 34 оронд бүртгэгдээд байна.

Б.МӨНХЖАРГАЛ 

Хариулт үлдээх

Your email address will not be published.