“Aлтайн хүдэр” ХХК ҮЭ-ийн хороотой болжээ
2014 оны 4 сарын 3

P4190395ХАБЭА тун тааруу гэгддэг Алтайн хүдэр компанийн ажилчид ҮЭ-ийн хороо байгуулжээ. Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо Хөдөлмөрийн яам МХЕГ-тай хамтарсан шалгалтаар Говь-Алтай аймгийн Цээл сумын Таяннуурт олборлолт хийдэг “Алтайн хүдэр” ХХК-д гуравдугаар сарын 25-29-нд ажиллаад иржээ. Тэд тус компанийн хөдөлмөрийн харилцаа болон ХАБЭА-д шалгалт хийсэн байна.  Салбарын ҮЭ-ийн холбооны дарга С.Ганболд “Алтайн хүдэр компанийн удирдлага ажилчдаа ҮЭ-ийн хороо байгуулахыг дэмжлээ. Салбарын ҮЭ-ийн холбооны дүрэмд заасны дагуу бид тус компанийн хуульч Ч.Эрхэмбаярыг ҮЭ-ийн хорооны даргад нэр дэвшүүлснийг ажилчид дэмжсэн. Тус компани1800 гаруй ажилтантай. Тэдний төлөөлөл 100 гаруй хүн энэхүү ҮЭ-ийн хороо байгуулах хуралд оролцсон. Ажилчдын сонголтоор бүрдсэн тэргүүлэгчид эхний ээлжинд компанийн дотоод журамд оруулах өөрчлөлт болон хамтын гэрээнд санал авахаар болсон. Өнгөрсөн намар хийсэн шалган туслах ажлын хүрээнд тус компанийн удирдлагад 40 хоног ажиллаад 20 хоног амардаг /40:20/ хөдөлмөрийн хуваариа өөрчлөхийг зөвлөсөн. Тэд  ажлын ачаалал, онцлогоос хамаарч 40:20, 30:15, 28:14 болгосон байна. Ажилчдын дундаж цалин 1,4 саяд хүрээд байгаа уг компани орон нутгийн иргэдийг ажиллуулдаг, зам тавих зэргээр хөрөнгө оруулалт хийж байгаа үндэсний компаниудаа төр бодлогоор дэмжих хэрэгтэй байгаа нь ажиглагдаж байлаа” гэсэн юм.

Т. Эрдэнэ /Хөдөлмөр сонин/

Хариулт үлдээх

Your email address will not be published.