Жирэмсэн эхийн зөв хооллолт
2017 оны 12 сарын 21

77ug1246egsr7ktpbk5ebvhvin_bЖирэмсэн болон ээж болохоор бэлдэж буй бүсгүйчүүддээ зориулж ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн төрөх тасгийн эх баригч Б.Нурсауле, Б.Буянаа, Н.Энхжаргал, Ц.Байгальмаа нар дараах зөвлөгөөг бэлтгэж ирүүлснийг нийтэлж байна.índice

Хүүхэд олдсон цагаас л эхлэн та зөв хооллож сурах хэрэгтэй. Зөв хооллох гэдэг таныг тусгай хоол хэрэглэ гэж ч байгаа хэрэг биш. Харин зөв хүнс худалдан авч, зөв боловсруулж эрүүл хоол бэлтгэнэ гэсэн үг юм. Зөв хоол нь олон төрлийн амин дэм агуулсан тэжээллэг байх ёстой. Таны хооллолтын байдлаас хүүхдийн өсөлт хөгжил шууд хамаарна. Хэвлий дэх хүүхдийн өсөлт томрохын хэрээр эхийн бие махбод адилхан жин нэмдэг. Жирэмсэн үед дунджаар 10-12 кг нэмнэ. 24-32 долоо хоногтойд хамгийн эрчимтэй жин нэмнэ. Залуу эхчүүд таргалж байна гээд хоол сойх гэдэг энэ нь танд хялбар байж болох ч танаас шим тэжээл авч томорч байгаа хүүхдэд тань маш муугаар нөлөөлдөг байна. Таны таргалж байгаа шалтгаан нь хооллосноос огт биш харин томорсон умай, өдөр хоногоор өсч байгаа хүүхэд, ураг орчмын шингэн эзэлдэг. Мөн цусны эс үйлдвэрлэлт, хэмжээ ихсэнэ. Хөхний сүүг боловсруулахын тулд өөх тосны хуримтлал төрсний дараа хөхний сүү ялгарахад зарцуулагдаж аажмаар багасна. Хэт их жин нэмэлт нь төрөх явцыг хүндрүүлдэг. Иймээс хүндрэлгүй мөн эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд зайлшгүй зөв бүтэцтэй төрөл бүрийн хоол чухал хэрэгтэй. Хоол тэжээлийн дутагталтай байдал нь хүүхдийн тархины хөгжилт, боловсролтод маш муу нөлөөтэй. Дутуу дулимаг хооллосноос хүүхдийн оюун ухааны хөгжил саатах, улмаар бүр хомсдолтой ч төрж болзошгүй. Мөн хүүхэд жин дутуу төрөх, зулбах, амьдрах чадваргүй төрөх, бие махбодын болоод сэтгэцийн эмгэг гаж хөгжилтэй төрөх тохиолдол гардаг байна. Энэ нь тураалтай жин багатай эхчүүдэд тохиолддог. Жирэмсэн үед удаан хадгалсан хүнс, зуны цагт өөх тос ихтэй хоол, хэт боловсруулалт хийсэн хүнс /цагаан гурилын бүтээгдэхүүн/, өнгө оруулсан хүнс, чихэрлэг ихтэй хүнс, хийжүүлсэн чихэрлэг ундаа, өтгөн кофе, амт ихтэй цай, түүхий сүү, ариутгаагүй өндөг, цөцгий, шүүрхий мах зэрэг хүнснээс татгалзах хэрэгтэй. Жирэмсэн байхдаа жиндээ анхаар • Эмэгтэйчүүд хэт таргалах нь жирэмсэн үеийн жинтэй нь холбоотой болохыг Шведийн эрдэмтэд баталжээ. Шведийн Анагаах Ухааны Хүрээлэнгийн хэт таргалалтын төвийн эмч, доктор Ивон Линн 2340 гаруй жирэмсэн эмэгтэйг судалж үзээд ийм дүгнэлтэнд хүрчээ. • Судалгаанаас үзвэл эмэгтэйчүүд жирэмсэн үедээ жирэмслэлтийн өмнөх үеэсээ дунджаар 12 кг-аар жин нь нэмэгддэг байна. Ийм тохиолдолд төрсний дараа хэвийн байдалдаа эргэн ордог, үгүйдээ дунджаар 1.5 кг-аар л илүү болдог аж. • Харин 16 кг-аас илүү нэмэгдсэн тохиолдолд буцаж хэвийн байдалдаа орох нь ховор төдийгүй төрөхийн өмнөх жингээсээ дунджаар 5.5 кг илүү болж үлддэг төдийгүй 15 жилийн дараа 17-20 кг жин нэмэх нь түгээмэл байдаг байна. Хэрвээ тухайн эмэгтэй хүүхдээ тээх үедээ 16 кг-аас илүү нэмэгдвэл хэт таргалалт хэмээх өвчин тусах бүрэн магадлалтай. Хүүхдээ их хөхүүлээд буцаж турдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Бидний хийсэн судалгаанаас үзвэл хүүхдээ сайн хөхүүлэх нь эхийн жин буурахад онцгой нөлөөгүй байна. Хэрвээ эмэгтэйчүүд хэт таргалалтад өртөхгүй гэвэл жирэмсэн үедээ, төрсний дараа ч амьдралынхаа хэв маягийг хэт өөрчлөх хэрэггүй юм. Ялангуяа хүүхдээ тээх явцад хооллолтоо өөрчлөх, хөдөлгөөнөө багасгах нь таргалахад их нөлөөлдөг. Биеийн жингийн индексээ тодорхойлъё • Өөрийгөө загвар өмсөгчтэй адилхан гэдгийг мэдэхийн тулд өөрийн биеийн жингийн индекс-г мэдэх хэрэгтэй. Ихэнх загвар өмсөгчдийн биеийн жингийн индекс нь 16 хавьцаа байдаг байна. Эхлээд та өөрийнхөө өндрийн квадрат-г ол. Дараа нь өөрийнхөө жин дээр олсон тоонд хуваа. Жишээлбэл: таны өндөр 160 см, харин жин чинь 65 кг бол: 1,6*1,6=2,56 Биеийн жингийн индекс 65:2,56=25,39 эрдэмтэд хүний биеийн жингийн индексийг 18-25 хооронд байх ёстой гэж үздэг байна. Тийм болохоор таны биеийн жингийн индекс 25-аас дээш байх юм бол та хэтэрхий тарган байна гэсэн үг юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.