Монгол брэнд
2018 оны 9 сарын 27

Монгол малын боловсруулсан арьсаар MR брэндийг үйлдвэрлэн дэлхийд гаргаж байна

13012688_991374600917902_2004051869015235197_n           Танилцуулга

Монголчууд бид өөрсдөө хөдөлмөрлөж бүтээж ирээдүйн хөгжил дэвшилд хүрнэ. Хэн нэгнийг хүрч ирээд монголд хөгжлийг бий болгож, санхүүгийн чөлөөт орон болгоно гэж хүлээж суух нь бидний хийх зүйл биш юм.

Монголыг Монголчууд бид л бүтээнэ гэсэн уриатайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа нэгэн байгууллагыг өнөөдөр онцолж байна. Монгол малын арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын болон гадны зах зээлд нийлүүлдэг энэ байгууллага бол Эс Ар Би юм. Байгуулагдаад 3 жил гаруй болж байгаа ч өнөөдөр 25 хүнийг ажлаар байраар хангасан, гадаадын 3 том орны зах зээлд MR брэндийн цэвэр монгол малын арьсаар хийгдсэн бүтээгдэхүүнээ гаргаж чаджээ.

Тэд үйлдвэрлэлдээ зөвхөн эх орныхоо газар шороо, эх байгальд өсч үржсэн монгол үхэр, сарлагийн арьс хэрэглэдэг бөгөөд туслах материалаа солонгосын хамгийн чанартай бүтээгдэхүүнээр хийж гүйцэтгэдэг. Монгол малын арьсаар хийгдсэн бүтээгдэхүүн нь цаг агаарын ямар ч нөхцөлд хэв маяг, хэлбэр хэмжээ, өнгө зүсээ алдадгүй гэдгээрээ давуу талтай юм. Иймээс л Япон, Солонгос, Тайвань зэрэг бүтээгдэхүүний чанар шаардлагад өндөр шалгуур тавьдаг эдгээр улсууд MR брэндийг сонгосон нь лавтай.

Монгол арьсан брэндийн 70 гаран төрлийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд өдөртөө 50 ширхэг цүнх үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай чадварлаг хамт олон юм. Цаашид Монголын арьсан эдлэлийн хэрэглээний ихэнх хэрэгцээг хангах, Ази Европын орны зах зээлд монгол малын арьсаар хийгдсэн MR брэндээ таниулах, худалдаалах гээд олон том зорилтыг тавин ажиллаж байна.

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороолол, 60-р байр
Монгол арьсан брэнд” үйлдвэрийн нэрийн дэлгүүр,
Улсын Их дэлгүүрийн 2-р давхар,
Maxmall дэлгүүрийн 2-р давхар
Харилцах утас: 88100317, 88050317, 70140317
http://www.monleather.mn/

Танилцуулга нэвтрүүлэг үзэх

Хариулт үлдээх

Your email address will not be published.