Олон хүний амь нас аварсан хоёр машинистыг шагналаа
2016 оны 10 сарын 21

14770422025809e01aeb467Энэ сарын 17-ны өдөр Замын цагдаагийн газрын төмөр замын гарам дээр автомашинууд түгжрэлд орон зогссон бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан.

Тухайн үед 406-р км-н гарам дээр яаралтай тоормос хийж хүний амь, болзошгүй ослоос аварсан хоёр машинистыг өнөөдөр шагнажээ.

Өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үр дүнгийн хурал болсон. Энэ үеэр болзошгүй ослоос урьдчилан сэргийлсэн Улаанбаатар Татах хэсгийн машинист Т.Золбоог “Төмөр замчны алдар”, туслах машинист Э.Батсуурийг “Тэргүүний төмөр замчин” цол тэмдгээр шагнажээ.

Тухайн өдөр төмөр замын гарам дээр автомашинууд түгжирч, гарам дээр зогссон байгааг хоёр машинч хараад 467 метр замд яаралтай тоормослосон байна.

 

One thought on “Олон хүний амь нас аварсан хоёр машинистыг шагналаа

  1. ИЖИЛ ШАГНАЛААР ХАМТАД НЬ ШАГНАХ ХЭРЭГТЭЙ

    ХОЁУЛАНД НЬ ИЖИЛ ШАГНАЛ ӨГӨХГҮЙ ДЭЭ ИЖИЛХЭН ТӨМӨР ЗАМЧНЫ АЛДАР ӨГӨХГҮЙ

Хариулт үлдээх

Your email address will not be published.