А амин дэмийг энэ сарыг дуустал олгоно
2016 оны 11 сарын 22

Улаан бурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А аминдэмийг энэ сарыг дуустал Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд олгож байна.

Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард А амин дэмийг уулгадаг бөгөөд 6-аас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй), 12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг юм байна.

 Мөн хүүхэд А аминдэм уух үедээ 6 сар хүрсэн байх ёстой. Харин таван нас хүрсэн бол  уулгадаггүй аж.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.