Манай улс нүүрсээ 50 ам.доллараар экспортлоно
2016 оны 11 сарын 23

Хятадын зах зээлд нүүрсний үнэ 200 ам.доллар давчихаад байхад Монголд Тавантолгойн ордын нүүрсийг уурхайн аман дээрээс тн-ыг нь 27-хон ам.доллароор зарж байсан.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээс бараг 10 дахин хямд зарсан гэсэн үг юм.

Тиймээс уг асуудлаар засгийн газраас ажлын хэсэг байгуулж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн “TTJV Co” компанитай байгуулсан гэрээний хүрээнд нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээр хийснээр асуудлыг нааштайгаар шийдсэн байна. Тодруулбал, “Эрдэнэс-Тавантолгой”  компани урд хөрш рүү экспортлох нүүрсний үнээ 50 ам.доллар болгож өсгөх тохироонд хүрчээ.

Улмаар ирэх оны нэгдүгээр улиралд  нүүрсний үнээ дахин 10 ам.доллараар өсгөх боломжтой гэсэн таамаг тооцоог гаргаад байгаа аж. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьд саяхнаас Цанхийн баруун уурхайн олборлолтыг эхлүүлсэн.

Цанхийн нүүрсийг өмнөх гэрээний дагуу Чалкогийн өрөнд өгөх бол барууны уурхайн олборлолтоо зарж, орлого олохоор төлөвлөсөн байна. Ирэх оны төсөвт төлөвлөгдсөний дагуу тус компани  эхний хагас жилд 100 орчим сая ам.долларын татвар, хураамжийг  төвлөрүүлэх учиртай билээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.