Долоон бурхан одыг тахих өдөр
2016 оны 12 сарын 27

Монголчууд оддын ордоос Долоон бурхан оддыг хамгийн их шүтэж эрхэмлэн дээдэлж ирсэн. Долоон бурхан одонд харгалзах бурхадыг тохиолдуулдаг шашны зан үйл ч бий хийгээд монголчууд өөрийн төрсөн жилийн одыг шүтэн, тэнгэр лусыг баясган нас, буян хишиг, зам мөрөө даатгаж цай сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай билээ.

Мөн Долоон бурхан одыг тахих тахилга, балин, тахил, сэржим өргөх бурхны шашны ёс, дэгийг өвөг дээдэс, багш нар айлтгасан байдаг.

Долоон өвгөн буюу нийтийн хэлж заншсанаар Долоон бурхан одны тахилгын судар анх уйгар хэлнээс монголоор орчуулагдаж олон мянган хувь хэвлэгдэн тархсан ажээ. Бас хятадын Тансан лам хятад хэлнээ орчуулсан буй. Тэр судраас төвд хэлэнд орчуулж хэвлэн тархаажээ. Тэр судар монгол орноо өргөн дэлгэр тархсан болой. Төвд эхийг үндэс болгон Долоон өвгөн одны тахилгын судруудыг зохиож, тайж тахих тусгай зан үйл ч гарчээ.

Долоон бурхан одны тахилгын өдөр: 

Хаврын тэргүүн сарын шинийн 7
Хаврын дунд сарын шинийн 4
Хаврын адаг сарын шинийн 2

Зуны тэргүүн сарын 27
Зуны дунд сарын шинийн 5
Зуны адаг сарын 23

Намрын тэргүүн сарын 20
Намрын дунд сарын 17
Намрын адаг сарын 20

Өвлийн тэргүүн сарын 11
Өвлийн дунд сарын 15
Өвлийн адаг сарын шинийн 8  болой.

Нэгдүгээр од. – Хулгана жилтэн.

“Нама саманда будда нан. Ум а ми, да яаа, яа сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад нэгдүгээр одонд тохиож буй Санжа намсаг бурханд даатган долоон удаа мөргөнө.

Хоёрдугаар од – Үхэр, гахай жилтэн.

“Нама саманда будда нан. Ум цинда хум ни сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад хоёрдугаар одонд тохиож буй Жүгдэржав бурханд даатган долоон удаа мөргөнө.

Гуравдугаар од – Бар, нохой жилтэн.

“Нама саманда будда нан. Ум ни, ми ри ни, ла га да, на ба ра, ра ма дү дү сү сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад гуравдугаар одонд тохиож буй Тамжаджав бурханд даатган долоон удаа мөргөнө.

Дөрөвдүгээр од – Туулай, тахиа жилтэн.

“Нама саманда будда нан. Ум вэ ха сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад дөрөвдүгээр одонд тохиож буй Хорвонжиг бурханд даатган долоон удаа мөргөнө.

Тавдугаар од – Луу, бич жилтэн.

“Нама саманда будда нан. Ум ба ра ди, за ра, ма ра на сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад тавдугаар одонд тохиож буй Бурхан багшид даатган долоон удаа мөргөнө.

Зургадугаар од – Могой, хонь жилтэн.

“Нама саманда будда нан. Ум сарва да ра, са ма еэ сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад зургадугаар одонд тохиож буй Одсүрэн бурханд даатган долоон удаа мөргөнө.

Долдугаар од – Морь жилтэн. 

“Нама саманда будда нан. Ум са ба да, ба ра, ми на за сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад долдугаар одонд тохиож буй Оточ манал бурханд даатган долоон удаа мөргөнө.

www.budda.mn

Хариулт үлдээх

Your email address will not be published.