МУГЖ Т.Баясгалангийн “Зэрэглээ тээсэн нүүдэл”-ийг тосоорой
2017 оны 1 сарын 9
baysaa-640x314

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан хоёр оны босгон дээр “Зэрэглээ тээсэн нүүдэл” хэмээх шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо өргөж барьж байна.  Энэхүү “Зэрэглээ тээсэн нүүдэл” дууны аяыг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав,шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар бичжээ.

Монгол ахуй түүх, уламжлалыг харуулсан шинэ уран бүтээлийнхээ тухайд Т.Баясгалан “Миний хувь дэндүү ахдаж байсан.Түүхийг сайн судалж, үг аялгууг нь сайн мэдэрч байж дуулахгүй бол шууд дуулбал үзэгчдэдээ санааг нь дутуу хүргэчихвий гэж санаа зовж байлаа.Харин одоо энэ дуугаа та бүхэндээ толилуулах цаг нь болжээ” хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан юм.

Харин үзэгчид түүнийг хэзээ бие даасан тоглолтоо хийх бол хэмээн битүүхэн хүлээсээр. Юутай ч түүний “Зэрэглээ тээсэн нүүдэл” шинэ уран бүтээлийг хүргэе.

One thought on “МУГЖ Т.Баясгалангийн “Зэрэглээ тээсэн нүүдэл”-ийг тосоорой

  1. 1111111111

    Мундаг юм оо. Гавьяат маань нэг сайхан тоглолт хийгээсэй. Сар шинээр хөгшдөө үзүүлэх юмсан

Хариулт үлдээх

Your email address will not be published.