Эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно
2017 оны 1 сарын 2

Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болсон.

Мөн энэ шийдвэрийн дагуу өрхийн эмнэлгүүд ч бямба гараг бүр цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэхээр болсон билээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.