Зохиомол түгжрэл үүсгэгчдийг мэдээлэх боломжтой
2017 оны 1 сарын 6

olloo_mn_1413424752_tewrЗамын хөдөлгөөнд оролцож буй авто машин болон тээврийн хэрэгсэлүүд төв замаас бусад газарт түгжирдэг. Иймэрхүү төрлийн түгжрэлийг голдуу орон сууцны хороолол дунд, аж ахуй нэгж, байгуулагуудын орчимд буюу зориулалтын зогсоолгүй газарт үүсдэг байна. Хэн нэгэн тоомжиргүй, соёлгүй жолооч нарын буруутай үйлдлээс болж, гэнэтийн санамсаргүй мөргөлдөж осол гаргах, жолооч цаг алдаж, ажлаа цалгардуулах зэрэг олон бухимдал үүсдэг.

Энэхүү асуудлыг шийдэх үүднээс Авто тээврийн үндэсний төвийн 1900-1234 гэсэн лавлах утас руу залгаж зохиомол түгжрэлээс гарах боломжтой болжээ. Хөдөлгөөнд оролцож буй түгжрэл үүсгэсэн тээврийн хэрэгсэл хүнгүй, жолоочтой холбоо барих утасны дугаар тодорхойгүй үед иргэд дээрх дугаар луу залгаж, асуудлыг шийдэх боломжтой аж.

Дээрх утас руу залгаснаар операторууд тухайн автомашины улсын дугаараар нь шүүж, эзнийг нь тогтоогоод хэрэглэгчтэй шууд холбож өгөх үйлчилгээ үзүүлдэг байна. Уг үйлчилгээг иргэд ажлын өдрүүдэд 07,00-22,00, бямба ням гарагт 08,00-20,00 хүртэл авах боломжтой. Авто тээврийн үндэсний төвийн мэдээллээр тус төвд өдөрт дунджаар 80-120 иргэн ханддаг бөгөөд баяр ёслолын өдрүүдээр 2-3 дахин нэмэгддэг байна.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.