10 нэр төрлийн 30 эмийг үнэгүй олгоно
2017 оны 1 сарын 9

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас санаачлан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэглэдэг 10 нэр төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болжээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг  100 хувийн хөнгөлөлттэй олгоно. Хөнгөлөлттэй эм олгох журам нэгдүгээр сарын 2-оос гуравдугаар сарын 1-ний өдөр хүртлэх хугацаанд мөрдөгдөнө.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж өнөөдрийн байдлаар нийт эмнэлгээр үйлчлүүлсэн хүний 6.2 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдон, 10,000 хүн амд 40.6 тохиолдол бүртгэгдсэн, өвчилсөн хүмүүсийн 91.4 хувийг 15 хүртэлх нас, 69.9 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Түүнчлэн Улаанбаатар хотод амбулаториор үйлчлүүлсэн нийт хүний 7.3 хувь, 21 аймгийн амбулаторийн 5.3 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдож, өвчлөлийн тоо өмнөх долоо хоногоос 0.8 хувиар нэмэгдсэн байна.  Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргажээ.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой.


ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ ЭМИЙН ЖАГСААЛТ

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх дан найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ

/Үнэ-төгрөгөөр/

Д/д Ерөнхий нэршлийн дугаар Ерөнхий нэршил Латин нэршил Тун хэмжээ, хэлбэр Савлал-тын тоо Үнийн дээд хязгаар ЭМД-аас олгох хөнгөлөл-тийн хэмжээ
1. Ампициллин
1 1 Ампициллин (Х) Ampicillinum 125мг/5мл 1 2000 2000
2 250мг 10 550-800 550-800
2. Амоксациллин
3 2 Амоксициллин (Х) Amoxicillinum 125мг 20 12280 12280
4 250мг 20 580-14920 580-14920
5 125мг/5мл -60мл 1 4550-6750 4550-6750
6 125мг/5мл -12доз 1 9500 9500
7 125мг/5мл -100мл 1 4940 4940
8 250мг/5мл -100мл 1 8800 8800
9 250мг/5мл -60мл 1 3550 3550
10 250мг/5мл -12доз 1 10500 10500
3. Тетрациклин
11 3 Тетрациклин Tetracyclinum 1% 1 3500 3500
12 10 мг/г 5г 1 3450 3450
4.Сальбутамол
13 4 Сальбутамол Salbutamolum 100мкг/доз-200доз 1 7750 7750
14 100мкг 1 7500 7500
15 4мг № 100 10 570 570
16 4мг №200 10 700 700
5. Ибупрофен
17 5 Ибупрофен ibuprofenum 200 мг шах № 24 10 3340 3340
18 100мг/5мл, 60-100 мл сироп 1 9000 9000
6.Парацетамол
19 6 Парацетамол Paracetamolum 125 мг/5мл-60мл сироп 1 8500 8500
20 1 3300 3300
21 125 мг лаа 10 6500 6500
22 250 мг лаа 10 7000 7000
7.Азитромицин
23 7 Азитромицин Azithromycinium 250 мг шахмал, капсул 6 6000-24000 6000-24000
24 100мг/5мл, 20 мл сироп 1 24000 24000
25 200мг/5мл, 20 мл сироп 1 26300 26300
8. Цэр ховхлох эм
26 8 Амброксол Ambroхolum 30 мг шах №100 10 900 900
27 15 мг/5 мл-100 мл 1 12500 12500
28 9 Ацетилцистейн Acetylcysteinum 100 мг нунтаг, шахмал №20 10 4750 4750

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх нийлмэл найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ

/Үнэ-төгрөгөөр/

Д/д Ерөнхий нэршлийн дугаар Ерөнхий нэршил Латин нэршил Тун хэмжээ, хэлбэр Худалдааны нэршил Савлал-тын тоо Үнийн дээд хязгаар ЭМД-аас олгох хөнгөлөл-тийн хэмжээ
5.Шингэн сэлбэх давсны бэлдмэл
29 10 Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз Natrii chloridum + Kalii chloridum+Natrii citratum Dihydratium +Glucosum 11,95 г Хоросол – 50УС 1 350 350
30 157 мкг Оралит 1 300

300

Хариулт үлдээх

Your email address will not be published.