ОБЕГ-аас мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа
2017 оны 1 сарын 9

musӨчигдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг /сумаас 30 км-т/ Сэлэнгэ мөрний цүнхээлд “Приус” загварын автомашинтайгаа мөс цөмөрч суужээ. Дуудлагын дагуу  тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажилласан байна. Газар дээр нь очиход иргэн О /45 настай, эрэгтэй/, Ц /61 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд өөрсдөө автомашинаасаа гарсан, байжээ. Албаныхан живсэн автомашиныг татан гаргаж эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Өнөөдрийн байдлаар томоохон гол мөрөн бүрэн хөлдөөгүй байгаа учир нийт ард иргэдийг гол мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байх, баталгаат зам гүүрээр гарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.