Усан спорт сургалтын төвийг дуудлагаар худалдана
2017 оны 1 сарын 9

Нийслэлээс 2017 онд долоон объектыг дуудлага худалдаагаар худалдахаар болсон. Эхний ээлжид Усан спорт сургалтын төв, Хан-уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг барилгуудыг өнөөдөр дуудлага худалдаагаар худалдаалахаар болсон байна. Усан спорт сургалтын төвийг худалдаалах эхний үнэ 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг бөгөөд дэнчингийн хэмжээ 1.08 тэрбум төгрөг аж.

Д.Энхэлээ

Хариулт үлдээх

Your email address will not be published.