OCH.MN сайт агаарын бохирдлын эсрэг нэгдэж байна
2017 оны 1 сарын 24

516137a244bf4f43bigGoGo мэдээний агентлаг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамтдаа утааны эсрэг дуу хоолойгоо нийлүүлэн тэмцэхийг уриалж билээ. Бид энэхүү уриалгад нэгдэж буйгаа илэрхийлж байна.

ЗОРИЛГО:
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүчийг нэгтгэн, нэгдсэн хүчээр утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардах. Public awareness буюу олон нийтэд мэдэгдэх, олон нийтийг нэгтгэх шаардлагатай болжээ. Учир нь одоо учраад байгаа аюултай нөхцөл байдлыг олон нийтээр хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байгаа учир өөрсдийгөө хамгаалахгүй, аюулыг ухаарахгүй байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Телевизүүд тарааж өгсөн утааны дүрсийг, текстийн хамт нэгдүгээр сарын 11-ний 19.50 цагт эфиртээ 30 секундын хугацаатай барих, сонингууд нэгдүгээр сарын 11-ний дугаарын тэргүүн нүүрэндээ нэг ижил утааны зургийг текстийн хамт нийтлэх, сайтууд нэгдүгээр сарын 11-ний 19.50 цагт тэргүүн онцлохдоо нэг ижил утааны зургийг текстийн хамт нийтэлнэ.

Монгол Улсын хэмжээнд 101 сонин /үүнээс өдөр тутмын сонин 10 гаруй/, 131 ТВ,  98 мэдээллийн сайт үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар дараах хэвлэл мэдээллийн байгууллагууд бидний уриалгыг дэмжин, хамтарч ажиллахаа мэдэгдээд байна.

ECO телевиз

МҮОНТВ

Монгол HD

ТВ5

Bloomberg TV Mongolia

Засгийн газрын мэдээ сонин

Өнөөдөр сонин

Монголиан экономи сэтгүүл

Ikon.mn

Оch.mn

Unread.mn

Infomongol.mn

Niislel.mn

Barilga.mn

Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэн агаарын бохирдлын эсрэг уриалгад нэгдэхийг хүсвэл 75553232 утсаар холбогдоно уу.

Хариулт үлдээх

Your email address will not be published.