Жагаамаа: Энергитэй чулуугаар бүтээл хийгээд хэрэглэгчдэдээ хүргэхэд маш гоё мэдрэмж төрдөг
2017 оны 1 сарын 9

15969944_1750636598596667_577247724_n“Сувдан гоёл” ХХК-ны захирал Жагаамаа хэмээх уран гартай бүсгүй байгалийн чулуугаар гоёл чимэглэлийн зүүлт урлаж хэрэглэгчдэдээ хүргэж, тэднийхээ талархлыг хүлээсээр 10 жилтэйгээ золгоод байна. Хөдөө орон нутагт “Сувдан гоёл”харин Улаанбаатар хотод Уран гар” нэрээрээ танигдсан түүний бүтээл дахин давтагдашгүй. Арга ч үгүй биз, анхнаасаа цэвэр байгалийн чулуугаар чанартай бүтээл хийе гэсэн тус компанийн зорилго хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд ян цав таарсан учраас эдүгээ бүхий л насны хүмүүсийн гоёлоос гадна энергийн дуудлага болж чаджээ.Түүгээр зогсохгүй “Сувдан гоёл” компанийн  бүтээл бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компанийн бүтээлүүдтэй харьцуулахад  тэр болгон худалдаанд гараад байдаггүйгээрээ давуу бөгөөд онцлог.  Жагаамаа захирал ч дэлгүүр дээрээ ирж захиалга өгч байгаа хэрэглэгчдийнхээ сонирхсон загварын зүүлтийг төвөггүйхэн богино хугацаанд ур хийцийн өндөр түвшинд хийж өгдөг юм билээ. Тэрээр Хөвсгөл түншлэлээс “Хэрэглэгчдэд нийцсэн бүтээгдэхүүн”өргөмжлөл, Завхан аймгаас “Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн” өргөмжлөл, Монголын зохион бүтээгчдийн холбооноос “Шилдэг зохион бүтээгч” өргөмжлөл медалиар шагнагдсан байв.

-Эмэгтэй хүний нарийн нандин ур ухаан шаардсан гар урлалыг хэрхэн хийх санаа төрөв?

-2007 оноос хойш   гар урлалын гоёл чимэглэлийн урлагийг өөрийнхөө хэмжээнд хөгжүүлье гэж зорьсон юм л даа.  Энэ хүрээнд гар урлал хийх дуртай олон хүнд  сургалт явуулж байлаа. Улаан загаалмайн нийгэмлэгт 2 жил, Баянгол дүүргийн сургалтын төвд үнэ төлбөргүй хичээл зааж байсан.  Дээр нь 21 аймагт гоёл чимэглэлийн  гар урлалаа танилцуулаад 7 жил тэдэнтэй хамтран ажиллаж олон эмэгтэйчүүдэд энэ урлагаа таниулж чадсан гэж боддог. Тиймээс би  гарын хэдэн  шавьтай. Харин миний багш Эрдэнэчимэг гэж маш чадварлаг хүн бий. Мөн дөрвөн хүнд ажлын байртай болгож тэднийхээ хөдөлмөрийг өндрөөр үнэлж амьдралд нь дэм болохыг хичээдэг.

-Танай гоёл чимэглэлийн зүүлтүүд үнэхээр сонирхол татаж байна.  Олон  янзын ч загвар гаргажээ. Энэ бүгдийг та өөрөө сэтгэж хийсэн хэрэг үү?

-Миний гаргасан загвар бусад  лангуун дээр тэр болгон байдаггүй. Бүтээлдээ өөрийн гэсэн өнгө төрхийг харуулахыг чухалчилдаг. Тухайлбал монгол хатан ээмэг, толгой унжлагыг эртний маягаар дахин давтагдашгүй загвараар хийхийг хичээсэн. Мөн орчин цаг үедээ нийцүүлээд гялгар толгой унжлага, ээмэг зүүлт бүс зэргийг хийдэг.

-Чулуу бүхэн байгалийн өөрийн гэсэн энергитэй байдаг гэсэн. Заримынх нь энерги билэгдлийн талаар тайлбарлаж өгөхгүй юү?

Тийм ээ. Энергитэй чулуугаар бүтээл хийгээд хэрэглэгчдэдэ түгээхэд маш гоё мэдрэмж төрдөг. Тухайлбал  барын нүд эр хүний хийморийн чулуу, харин  эмэгтэй хүнд эрүүл мэндийн чулуу болдог бол нил ягаан болор санхүүгийн эрсдэлээс хамгаалдаг  мөнгөний чулуу, эд баялаг, ажил үйлс  бүтээх, арилжаа наймаанд одтой гэх мэт олон янз.  Молор чулуу гэхэд л гэр бүлийн сахиус учраас айл гэрт байхад тохиромжтой. Анар найман төрлөөр ялгардаг төдийгүй эх үрсийн буюу эмэгтэй хүн хүүхдэд ээлтэй чулуу гэгддэг. Усан болор эрчим хүчний болон бүх чулууны увдисыг өөртөө шингээсэн байдгаараа  давуу талтай. Хар мана эрх мэдлийн чулуу, галт уулын буюу олз омгийн чулуу байдаг. Гэхдээ олз омгийн чулуу замагт мана, чүнчигноров,зэрэг төрөлтэй. Мана 108 төрлийнх байдаг. Маныг өнгөөр ялгаварладаг. Улаан мана, эрүүл мэнд, ягаан мана аз жаргалын чулуу гэгддэг. Гартаам бол эрүүл мэндийн маш сайн чулуу. Ялангуяа зүрх судасны өвчин ядаргаанд маш сайн байдаг. Утаат болор, муурын нүд,барын нүд зэрэг чулуу хар цагаан хэл амнаас хамгаалж өгдөг. Барын нүд эр хүний хийморийн чулуу байдаг бол, эмэгтэй хүн хийморийн чулуу болгодог. Мөн болор маш олон байна. Гялалзаж гялтганасан зүйлийг эмэгтэй хүн зүүж явах ёстой гэж үздэг. Гаднаас муу зүйл, хэл амыг өөрөө ойлгож байгаагаараа давуу талтай төдийгүй эмэгтэй хүнд хамгаалалт болж өгдөг. Монголд маш олон мана чулуу байдаг. Манын төрлийн чулуу олз омгийн болоод эрүүл мэндэд хэрэгтэй. Ер нь чулууг байгалийнхаар нь хэрэглэх тусмаа төдий чинээ энерги хүчтэй байдаг. Харин өөрийхөөө хэрэглэдэг чулууг бусдад дамжуулан хэрэглэх нь зохимжгүй. Яагаад гэвэл чулуу өөрөө байгалийн энергийг дамжуулагч учраас тэр хүний энерги өөрт нь тодорхой хэмжээгээр шингэсэн байгаа. Нөөгө талаар хүмүүст дамжуулаад байхаар чулууны энерги сарнидаг.. өөрөөр хэлбэл эргээд эзэндээ муу энерги татаж болох учраас өөрийн хэрэглэдэг чулуугаа сахиус мэт дээдэлж хэрэгэх юм бол чулууны увдис маш хүчтэйгээр өөрт ирдэг. Ингэж яг байгалийнх нь  энергиэр үйлчлүллэгчид маань өөрсдийнхөө амьдралын хэв маягийг идэвхжүүлэх маягаар хэрэглэдгээрээ давуу талтай.

-Үнэхээр бүтээлдээ сэтгэлээ  шингээсэн учраас загвараа их төрөлжүүлсэн  байна. Гэхдээ загварын чиг хандлагыг дагаад өөрчлөгдөж байдаг байх, тийм үү?

-Загварын тал дээр цаг үетэйгээ нийцүүлж мэдрэмжтэй байх ёстой гэж үздэг. Загварыг тухайн хүний стиль имижд нь тааруулахаас гадна  маш гоё загварыг гаргах ёстой байдаг. Загварууд маань цаг үеэ дагаад үргэлж өөрчлөгдөж байга. Манай загварууд ихэнхдээ  гар урлал учраас тодорхой хэмжээний хугацаа  шаарддаг Тухайлбал нэг хүнд захиалгаар загвар гаргаж өгсөн бол тэр хүн л зөвхөн ганцаараа өөрөө хэрэглэх боломжтой гэсэн үг.

-Үйл ажилагааныархаа хэтийн төлөвлөгөөг хэрхэн зурж байна вэ?

-Цаашдаа цогц хуримын салонтой болохыг хүсдэг. Үүнд гоёл чимэглэлээс гадна хуримын даашинз, дубль, гар цүнхийг чимэглэнэ гэж бодож байгаа. Энэ мөрөөдөл маань ойрхонг байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Үнэ тарифын хувьд,ямар байдаг бол. Хийц загвараасаа шалтгаалаад ч гэх юм уу ?

-Манай бүтээл  харьцангүй хямд үнэтэй. Хийц ажлын хөлс материалаасаа шалтгаалаад янз бүр байдаг. Зах зээлийн үнээс 30 -50 хувь хямд худалдаалагддаг.

Нэг бүтээл хэдий хугацаанд гараас гардаг вэ?

– Энгийн зүүлт бол өдөртөө 10 гаруй гарчихна. Харин загвар оруулсан цор ганц ганган хээнцэр загвар 2-3 хоногт гардаг. Хүмүүс өөрсдийнхөө таалал сонирхлоор захиалж хийлгэдэг дээ.

-Сайхан бүхэн дэлгэрдэг гэдэг. Энэ хэмжээгээр үйлчлүүлэгчдийн хүрээ ч өдрөөс өдөрт тэлж байдаг байх даа?

-Тэгэлгүй яахав. Маш олон үйлчлүүлэгчтэй.  Ялангуяа хөдөө орон нутгийнхан “Сувдан гоёл” гэдгээр андахгүй. 3 -5 хоногийн хугацаанд  аймгуудад гоёл чимэглэлийнхээ үзэсгэлэн худалдааг зарладаг. Энэ үеэр хөдөө орон нутгийн олон бүсгүйчүүд манайхаар ирж үйлчлүүлдэг. Тиймээс манай компани хөдөө орон нутагт “Сувдан гоёл”харин Улаанбаатар хотод Уран гар” нэрээрээ танигдсан.

-Хийсэн ажлынхаа үр шимийг хүртэнэ гэдэг хамгийн том урамшуулал болдог. Түнш байгуулагуудаас бүтээлийг тань хэрхэн үнэлж байв?

-Хөвсгөл түншлэлээс “Хэрэглэгчдэд нийцсэн бүтээгдэхүүн”өргөмжлөл, Завхан аймгаас “Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн” өргөмжлөл, Монголын зохион бүтээгчдийн холбоноос “Шилдэг зохион бүтээгч” өргөмжлөл медалиар шагнуулсан. Эдгээр шагналууд надад  цаашид олон сайхан бүтээл хийх урам зориг, эрч  хүч өгсөн гэж бодож байгаа.

-Эмэгтэйчүүдийн хамгийн их таалалд нийцдэг худалдан авах дуртай ямар бүтээгдэхүүн байдаг вэ?

-Манай дэлгүүрээс  эмэгтэйчүүд спаравский элементээр хийгдсэн гоёлын ээмэг зүүлтийг  маш их сонирхдог. Бүтээгдэхүүнүүд хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй учраас авъя гэсэн гоёлоо авах бүрэн боломжтой. Бид ч энэ асуудлыг сайн шийдэж өгсөн. Харин справский брэндийн оригнал бүтээгдэхүүн загварт баригдсан байдаг бол манайхаас өөрийн хүссэн загвараараа хийлгэх боломжтой. Дээр хэн хүний сонирхлыг татах гоё бүтээгдэхүүн гарч байгаагаараа онцлогтой.

-Чулуу хэр олдоцтой байдаг бол?

-Чулуу тийм ховор биш ээ. Манай монголоос гэхэд л мана, анар, шөрмөс мана, тархи мана гээд олон чулуу гардаг. Манаар зүүлт бугуйвчийг хийж байна. Харин импортоор орж ирдэг чулуунууд цаанаасаа засчихсан байдаг. Хэмжээний хувьд олон янз. Тэдгээр чулуугаар бид олон төрлийн гоёл чимэглэлийн зүүлтүүдийг хийж хэрэглэгчдэдээ хүргэдэг.

-Хамгийн эрэлт хэрэгцээтэй зүүлт гэвэл?

-Хүмүүс өөрсдийнхөө жил ордны бугуйвчийг авах дуртай байдаг. Тухайлбал  янз бүрийн бугуйвчийг цагтайгаа хослуулж авч байгаа. Цаашдаа  бараа бүтээгдхүүн гадагш гаргах төлөвлөгөөтэй  ажиллаж байна.

Д.НЭРГҮЙ

Хариулт үлдээх

Your email address will not be published.