Ц.Элбэгдорж: Утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан
2017 оны 1 сарын 11

2017-01-11-Улс төр

3Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Нийслэлийн агаар, орчны бохирдол” сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Түүний мэдээллээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Үндсэн хуулинд байдаг хамгийн гол заалт бол Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Харин Улаанбаатар аюултай орчин болоод байна.

-Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт Үндсэн хуулинд нийцүүлж гаргасан шийдвэр.

-Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй төрж байхад энэ гамшгийг гамшиг гэхгүй юм бол өөр юуг гамшиг гэх юм бэ.

-Утааны үеийнхэн гээд бүхэл бүтэн үе бий болж байна.

-2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод, Улаанбаатар хот хүн амьдрахад аюултай хот боллоо гэдгийг би хэлж байсан.

-Манай хүмүүс агаар сийрэгжээд салхи гараад ирэхээр утаагаа мартдаг.

-Одоо л бид сэрж байгаа юм биш. Энэ утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан.

-Зургаан жилийн өмнө утааг зүрхэндээ хар гэж би хэлж байсан.

-Утааны гамшиг бол Монголчуудын өөрсдийнх нь хийсэн гамшиг.

-Утааг гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

-Гамшгийн бүс онцгой горимоор ажиллана.

-Засгийн газраас эхлээд хотын захиргаа онцгой горимоор ажиллая.

-Агаарын бохирлыг бууруулах үндэсний хорооны нэрийг өөрчилж, Орчны бохирдлыг бууруулах онцгой байдлын хороо болгон Ерөнхий сайд удирдана.

-Гамшгийн бүсээс хүмүүсийг гаргадаг. Аюулгүй орчин руу гаргана. Дөрвөн уулын дунд биш, Монголын хэмжээнд сэтгэ л дээ.

-Гамшгийн бүсээс иргэдээ нүүлгэх хэрэгтэй

-Нүүлгэн шилжүүлэлтэд Улаанбаатар хотыг тойрсон аймаг, сумдууд оролцох хэрэгтэй.

-Би хэзээ ч Улаанбаатар сайхан байна. Хүрээд ирээч гэж хэлж байгаагүй.

-Улаанбаатарын агаар ч биш, хөрс, ус бохирдчихсон.

-Нийслэлээс нүүнэ гэдэг эдийн засаг тэлж байгаа юм.

-Одоо Улаанбаатарт хөрөнгө оруулалт хийх биш, уралдаж гарах хэрэгтэй.

-Улаанбаатар үр ашиггүй хот болсон.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.